Хоттой хонь нь бие биенийхээ үсийг зулгааж идэж буй газар тусламж хэрэгтэй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 24 ・ 11

Хөвсгөл аймгийн хойд болон баруун хойд талын зарим сумдаар цас зуд ихтэй байгаа тул малын хорогдол өдөр ирэх бүр нэмэгдсээр байгаа юм байна. Тухайлбал, тус аймгийн  Цэцэрлэг сумын 4-р баг болох Уранхайрхан багийн Халзаны хөх толгойд өвөлжиж байгаа Д.Ёндонгийнх  энэ өвөл 500 гаруй малаа зуданд хорогдуулжээ. Тэднийх нийт 700 гаруй бог малтай байсан ч одоогоор 200 малтай л үлдээд байгаа юм байна. Цаашид юу болох хэрхэн хаварыг туулах нь мөн хүнд асуудал. Энэ суманд цасны зузаан 1 метр гаруй байгаа учраас автомашин болон техник очих боломжгүй малчид өөрийн бэлтгэсэн өвс тэжээлээ дуусчихаад ийн хүнд байдалд оржээ. Цас ихтэй учир малнууд нь бэлчээртээ хүрч чадахгүй хотондоо өнжиж, малнууд бие биенийхээ үсийг зулгаан иддэг болжээ. Тиймээс яг энэ газарт л төр засгийн тусламж хэрэгтэй байгаа юм. Энэ өвөл салбарын яамнаас 50 хувийн хөнгөлттэй өвч борлуулснаас өөрөөр тус аймагт тусламж үзүүлээгүй юм билээ. Малчдад зориулагдсан хандив тусламж нь хэний ямар аймаг, аль тойрогт очоод байна бэ.

Г.Наран
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 26/

    Obol boloxiig medej bj beltgelee sain xiix estoi

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    Адилхан амьдрахын төлөө тэмцэж байж хэн нь хэнийгээ тэжээн тэтгэх болж байнаа,тэнгэр бүрхэж цас хаялахын түрүүчээр малчдын төлөө уриа цуурайтаж одоо байтлаа ажилчин албан хаагчдын нэг өдрийн цалин,төв суурин газрын айл өрх бүрээс алба аятай авахгүй юмгүй элдвийн эд зүйл хамаж нэг их сүр дуулиан болж

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    Хотод нэг айл галд өртөхөд хөдөөний малчид хадаас,банз өглөө гэж дуулаагүй..хэний өмнөөс амьдраад байгааг нь ойлгохгүй юм.хэний малыг маллаад мянгат болоод байгаа юм.хужаа мотоцикл унаж айл хэсэж архидаж явахаар хашаа хороо,хадлан тэжээлээ бэлдэцгээ..малчидаа....

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    Odoo yaaya gehew de, uursdiiguu 1 sain bodooroi !!!!!!!

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    DAVAR DAA MALCHDAA HUVIIN UMCHUU UURSDUU HADGALJ HAMGAALJ SURDAA

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    Хөвсгөлд зун очиход Мөрөнгийн зах дээр мах машин киллэж зар буй мэт үнэтэй байсан. Хаашаа л харна амрахаар ирсэн хүмүүсийг шулж мөлжих гэсэн шав шар нүднүүд тэгээд ямар ч үйлчилгээ байхгүй. Гадны жуулчдад монголчууд бас тэгж харагддаг биз. Малгүй болсон бол сайдынхаа алдарт уяачийн найранд ирж баярл

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    Зуны сарыг зургаа,намарын сарыг найм юм шиг санаж,архи айраг найр наадам эргүүлэж байхын оронд малчид хувийнхаа малд өвс тэжээл авч өвлийн бэлтгэлээ хангаж сурах хэрэгтэй,бүх юмыг үнэгүй хэрэглэж,бүх юмыг ард иргэд төрөөс нэхсээр байгаад муу зан сурсан улс бол малчид,амьдрахын тулд адилхан л биеэ да

    4
    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    зүгээр жил жилд өнтэй сайхан байсаар дасчихсан, зунжин айраг архи эргүүлж явсаар ийм болж байгаа. жил бүр л ажилгүй залхуугийнх нь төлбөрийг татвар төлөгчид төлдөг буруу жишиг тогтсон мал нь бол хувийнх шүүдээ.

    2
    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    Bitii davraad bgaarai mgl chyydee !!! Ideh uuuh l yumandeer l ursulduj bgaa n muu hyn idsen uusan umssunuu yrihatail ijil Munhag bdal gargaj bgaa n ter yumdaa chaavaas !!Uuruur shineleh yosoo saijruulj bgaa bdal yzeed ugii ch bhgyimaa!!???

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    Хөөрхийдөө энд сайд нь АЛДАРТ УЯАЧ болчихсон баяр бахдал сайрхалд умбаж долдойнуудаар хүрээлүүлж байх тэнд энгийн малчин ард амжиргаанаасаа салж цас зуданд байдгаа барж суух хоёр мөн ч их зөрүү харагдаж байна.Яах ёстой вэ? Төрийн эрх баригчидаа

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    okay

    Хариулах