Өвлийн тусгай олимпийн наадамд оролцох баг тамирчдаа үдэн гаргалаа

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 09

Оюуны бэрхшээлтэй иргэдийн тусгай олимпийн өвлийн наадам 2017 оны гуравдугаар сарын 14-25-ны өдрүүдэд Австри улсын дөрвөн хотноо болох бөгөөд тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо.

Манай баг тамирчид анх удаа 2013 онд БНСУ-ын Пёнчанд зохион байгуулсан өвлийн тусгай олимпийн наадамд урилгаар оролцож байсан юм. Харин манай тамирчид 2015 оны Лос Анжелес хотноо болсон зуны олимпийн наадамд 14 тамирчин оролцсон. Тэд спортын гурван төрлөөр оролцож 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байв. Энэ удаагийн наадамд 107 орны 3000 гаруй, тамирчин өвлийн спортын 9 төрлөөр өрсөлдөх юм. Манай шигшээ баг энэ удаа бөмбөгтэй хоккей, гүйлтийн цана, цасны гуталтай гүйлтийн төрөлд 14 тамирчин, гурван дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцох юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх