Д.Оюунхорол сайдыг суудлаасаа буутал утаа арилахгүй нь ээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 23 ・ 15

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажлаад 100 гаруй хоногийг ардаа үдлээ. Хийсэн ажил гэхээсээ илүүтэй хийж буй үйлдэл, хэлсэн үгээрээ олны дургүйцлийг төрүүлээд байгаа. 
 Саяхан Улаанбаатар хотын 1,3 сая иргэн утаанаас болж уушги нь хордож, эрүүл мэндээрээ хохирч байгаа. Харин энэ асуудлыг эрхэм сайд хэлэхдээ “Улаанбаатар хотын утаа бол гамшиг биш” хэмээн тодорхойлж, битгий сүржигнээд бай гэсэн утгатай үг хэлээд сууж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаарх судалгааны дүнг Дэлхийн Банкнаас саяхан нийтлэгдсэн тайландаа танилцуулсан байгаа аж. Судалгаа нь Улаанбаатар хотын гэр хорооллын агаарын бохирдлыг анх удаа жилийн туршид тогтмол хэмжсэн байна. Хотын оршин суугчдын хувьд РМ2.5 тоосонцорт өртөж буй жилийн дундаж хэмжээ Монгол улсын агаарын чанарын үндэсний стандартаас даруй 10 дахин, харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн зөөлөн зорилтот шаардлагаас 6-7 дахин их гарчээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол олон эх үүсвэртэй: хөрсний эвдрэл, хучилтгүй шороон зам, ухаж сэндийлгэсэн газраас босох тоос, ногоон байгууламжийн хангалтгүй байдал, нүүрс шатаадаг зуух, цахилгаан станц, уурын зуухны үнс, хөө тортог, утаа, тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах хорт хий гэх мэт. Ялангуяа, Улаанбаатар хотын агаар өвлийн улиралд гэр хорооллын 175 000 айл өрх хоол ундаа хийх, орон гэрээ дулаацуулахын тулд тус бүр жилд дундчаар 5 тонн нүүрс, 3 т3 модыг түлдгээс голлон бохирдож байгаа ажээ.

Эрүүл мэндийн статистик мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын эрхтний өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа ба нийслэл хотод амьсгалын эрхтний өвчлөл нийт өвчлөлийн 23.4-24.4 хувийг эзэлж байгаа.

Гэхдээ Д.Оюунхорол сайдыг суудлаасаа буугаагүй цагт утаа арилахгүй нь гэж ойлгож болох нь байна. 

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

15 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 27/

    Утаатай тэмцэх ажлыг ерөнхий сайд агсан Алтанхуягаас булааж аваад байсан Ерөнхийлөгч Элбэгдоржийн тухай ярих нь шударга ёсонд нийцэх бишүү та минь ЭЭ

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 27/

    Утаагүй болох цорын ганц л арга байгаа. Гэр хороолллоо орон сууцжуулах. Тэгэж чадаагүй үед утаа байсаар л байна. Утаатай тэмцсээр л байна. хэн нэгнийг буруутгасаар л байна

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 27/

    Оюунхоролоос өмнө утаагүй байсан юм уу. Оюунхоролыг суудлаасаа буухаар утаа арилах юм уу. Хэрэв энэ үнэн бол дэмжье. Худлаа бол солиорохоо болиоч ээ

    Хариулах
  • zochin / 2017 03 сар 26/

    ENE AWGAI YU HIIJ CHADAHAVDEE CHAAWAAS..

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 26/

    Оюунхорол модоо дийлэнх нь хөгширсөн гэж онош тогтоогоод устгах ажлаа эхлүүлжээ.Одоо хяргаж өгөхнээ.Аль хэлий нь Туулын Эрхүү орсон сураг байна.Гишүүний зөвшөөрөл аваад модоо ачаад ирдэг хүмүүст замын нээгээд өглөө.

    Хариулах
  • 2012 оны сонгуулиар ИХ гишүүн болчихоод яаж биднийг доромжлоод инээж / 2017 03 сар 26/

    Шударга иргэн

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 25/

    гэртээ сууж ач нараа хараач ээ авгай минь. юу ч хийж чадахгүй байж ард түмнийг зовоогоод

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Таны удирдлагат ажилладаг хүмүүст тань авилгат холбогдоод байгаа юм биш үү та огцорооч

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Суудалаа тавьж өгөөч

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Германд аялал жуулчлалын үзэсгэлэн гаргаад жуулчдыг сая саяар нь татна гээд байсан нь бас яасан бэ?

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    harin tiim shvv ymar bayrtsogt batvvl bayr nar shig gadaad dansand hulgai awilgaiin mongoo nuugaad tag martsan baigaa bish ydaraad untaa biz yaagaad bolddoggvi ym hvn ydardag sh dee Oyun horol gishvvnd amjilt

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    yu emee we soliorood baigaa naad bvsgvi chini sain uis torch sh dee ydarsan hvn ooriin medelgvi dug hiih ve baidag sh dee naad hvneeree orolldoj suuhaar opshoortnuudaaa mongoloos zailuulbal yasii hoorhii ydaraad untaal biz bitgi hvnees oo haigaad bai za

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 23/

    Нэмж утаажуулах арга хэмжээ авагч гэж дүгнэдэг нэр нүүр олж байвал яахаас ч буцахгүй эмээ буусан хойноо юу хийсэн гэж сайрхах вэ?

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 23/

    хэлэд яахав хэлээд яахав

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 23/

    emee mini gertee hariad untsan ni deer dee

    Хариулах