Бразилын махны асуудлыг манай дарга нар боломж гэж харж чадахгүй нь

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 23 ・ 1

Бразилын махны үйлдвэрүүд  муудсан махыг химийн урвалд оруулж, өөрчлөн зах зээлд нийлүүлдэг ноцтой хэрэг илэрлээ. Өнгөрсөн баасан гарагт гэхэд л тус улсын цагдаагийн газраас ийм 40 гаруй тохиолдыг илрүүлэн шалгаж, 30 албан тушаалтныг ажлаас нь халж, мах боловсруулах гурван үйлдвэрийг хаасан, 20 гаруй үйлдвэрийг шалгаж байгаа тухай мэдээлэл олон улсад нэгэнт ил боллоо. Мөрдөн шалгалтын явцын мэдээллээс харахад тус улсын “JBS” болон “BRF” гэх хоёр том компанийн менежерүүд эрүүл ахуйн байцаагчдад авлига өгч, чанарын баталгааны гэрчилгээ авдаг байсан аж. Бразил бол махны экспортоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд ОХУ, АНУ, Хятад болон Европын Холбооны орнуудын махны нийлүүлэлтийн ихэнхийг хангадаг.  Тухайлбал, ОХУ импортолж буй махныхаа 90 гаруй хувийг Бразилаас авдаг. Өөрөөр хэлбэл, Бразилын томоохон махны үйлдвэрүүд хаагдахад ОХУ шууд махны хомсдолд орно. Уг нь яг энэ боломжийг ашиглаад, манайхан тэр тусмаа Хүнс хөдөө аж ахуйн яамныхан шуурхай ажиллаад, ядаж ОХУ руу мах гаргах арга олж болно. Өмнө нь манай махыг тоодоггүй байсан хойд хөрш маань энэ үйл явдлаас болоод монголоос махаа авчна шүү дээ. Гэтэл байхгүй, мэдэхгүй чадахгүй гээд сууж байх юм. Өчигдөр болсон махны хэлэлцүүлэгт дорвитой санаа нэг ч байсангүй. Эдийн засгаа сэргээх боломж байхад ашигладаггүй, амин хувиа хичээсэн энэ дарга нарын үед ер нь өөдлөхгүйнэ л дээ.

Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний бодлогын газрын дарга М.Энх-Амар яирхдаа

“Манай улс 70 сая малтай. Иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж гадаадад гаргах боломжтой. Гэвч техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө муу, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоогүй, малын халдварт өвчин зэрэг шалтгаанаас мах, сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байна” гэлээ.

Н.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: