Зарим нотлох баримтыг ил болгосон нь улс төрийн жүжиг байв уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 23 ・ 7

УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийг 18 жилийн дараа илрүүлэн шийдвэрлэсэн нь олны анхаарал татаж, иргэдийн дунд эргэлзээ төрүүлээд байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, нууцад хамаарах энэ хэргийн зарим хэсгийг нийтэд ил болгохоор шийдэж, уржигдар орой НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн МҮОНТ-д ярилцлага өгснийг иргэд үзлээ.

Энэ нь иргэдийн дунд үүссэн эргэлзээг тайлахаасаа эс юм болж, тагнуул, цагдаа, прокурор, шүүхийнхэн Ц.Элбэгдоржтой нийлж “жүжиг тавьж байна” гэсэн хэл ам дагуулав. Тагнуулынхан Ц.Амгаланбаатарыг зам шалгалтаар авч явж, хэрэг болсон байранд үзлэг хийж мэдүүлэг авч байгаа бичлэг МҮОНТ-ээр цацагдсан.

Энэ үед Ц.Амгаланбаатар “Байрны энэ талаас булан тойроод нөгөөдөх чинь ирж байна гэж гэнэ. Ажлаасаа Зориг хүрч ирж байна” гэж Содномдаржаа утсаар ярьж байхдаа авгайг нь амьд үлдээгээрэй гэсэн шүү” гэж надад хэлсэн хэмээн ярьсан байв.

Түүний энэ яриа жүжиг юм биш үү гэсэн хардлага төрүүлээд байгаа гэдгийг иргэд, хуульчид ч хэллээ. Иргэдийн эргэлзэж буй зүйл нь “утсаар ярьж байхдаа” гэсэн үгэнд оршиж буй юм. “1998 онд монголчуудын хэд нь гар утас гээч өдгөө өдөр тутамдаа ашигладаг болсон үүрэн холбооны хэрэгслийг мэддэг, хэрэглэдэг байлаа.

“Мобиком” корпорац 1996 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн хэдий ч гар утас хэрэглэдэг хүн түүнээс хойших хоёр жилийн дараа тийм ч олон байгаагүй. Тэр дундаа хөдөөнөөс дөнгөж орж ирсэн, амьдралын боломж муутай байсан гэж ярьж байсантай нь нийцүүлэн дүгнэхэд гар утас барих бололцоо тэдэнд байсан уу гэдэг нь эргэлзээтэй.

Ариун цэврийн өрөөнд ороод ой санамжиндаа байгаа дурсамжийг сэргээн санасан хэмээн Ж.Сандагсүрэн прокурор ярьж байв. Мэдээж 1998 онд тухайн айл байрандаа засвар хийгээгүй, улс орны эдийн засаг хямарсан, барилгын материал импортлох нь битгий хэл цалингаа гурилаар тавихдаа тулж байсан үе гэдгийг уншигчид санаж буй нь лавтай. Тэр үед Улаанбаатарын орон сууцнууд ариун цэврийн өрөөндөө оросын хүрэн чулуун хавтан (плита)-тай байсныг олон жил шоронд суусан эр мэдэж байгаа.

Түүндээ тулгуурлаад засвар хийсэн байна хэмээн ярилаа” гэж буй хэд хэдэн хүнтэй таарлаа. Хэрэв зурагтаар нийтэд ил болгосон энэ мэтийн баримтад тулгуурлаж ял шийтгэсэн бол нууцад хамааруулаад байх ч шаардлагагүй гэх хүн ч гарав.

ТЕГ-ын дарга Ерөнхийлөгчид хандаж, зарлиг гаргасан нь Төрийн нууцын тухай хуулийн 21.4-т заасан “Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд ил болгох шийдвэр хуулийн дагуу явагдсан нь эндээс тод харагдаж байна.

Тэгвэл мэргэжлийн хуульчид асуудлыг арай өөр өнцгөөс харж, Ерөнхийлөгчийг шүүхийн хараат бус байдалд нөлөөллөө хэмээн буруутгаж байна. Шүүхийн, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн хоёр дахь тохиолдол нь гэж буруутгах хуульч ч цөөнгүй таарсан юм.

Шүүх хэргийг эцэслэн шийдээгүй буюу Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоол гараагүй байхад гэнэт ТЕГ-ын даргын саналаар хэргийн материалыг ил болгосон нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж байна. Зөвхөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргээр тогтохгүй, Монгол Улсын эдийн засагт онц их хэмжээний хохирол учруулсан Жастин Капла нарыг давж заалдах шатанд хандаад хэргийг нь хянаа ч үгүй байхад Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн нь шүүхийн бүрэн эрхэд халдсан эхний тохиолдол гэж байсан юм.

Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, доктор, профессор Ж.Бямбаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурцын саналаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, нууцад хамаарах хэргийн зарим хэсгийг ил болголоо. Энэ нь зөв үү?

-Улсын нууцын асуудлыг ТЕГ бус, Улсын ерөнхий прокурорынхон, хяналт тавьж байгаа НПГ-ынхан ярьж буйд хуулийн байгууллагад ажиллаж байсан хуучны хүний хувьд зөвшөөрч байгаа. Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт тулгуурлах ёстой.

Уг тогтоолын тогтоох хэсгийг нийтэд зарлаж болно гэсэн хуулийн заалт бий. Тэгэхээр нууц ажиллагааны тухай асуудал харамсалтай нь бага. Хамгийн гол нь юунд үндэслэж шийдвэрлэв ээ гэдэг тогтоох хэсэг нь ил байвал олон нийтэд хэрэгтэй. Гэвч тэр нь бүдэг.

Өөрчлөгдсөн шал, хана, тааз, ариун цэврийн өрөөний асуудал гэдэг бол нотолгооны үндэслэл болоход түвэгтэй. Олон нийтэд нотолгооны үндэслэл болсон гэж ойлгогдож болох юм. Хууль зүйн үндэслэлийн хувьд нотолгоо гэдэг бол үлгэрлэл биш. Энэ бол баримтыг үнэлдэг хамаарал, болохуйц байдлын асуудал.

Нууцад хамаарах хэргийн зарим хэсгийг ил тод болгох асуудлыг Б.Хурц бус, Ерөнхий прокурор Ерөнхийлөгчид өргөн барих ёстой байлаа. Нээлттэй болгох асуудлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа прокурор шийдэж хандах ёстой л доо, уг нь. Дундаас нь хэсгийг нь нээлттэй болгож байгаа бол магадгүй улс төрийн жүжиг.

-Энэ хэрэг ер нь улсын нууцад хамаарах, хаалттай хэлэлцэх шаардлагатай хэрэг мөн үү? Улстөржсөн жүжиг байж магадгүй гэсэн хардлага иргэдийн дунд байна л даа.

-Шүүхийн хэлэлцүүлгийн үед хэрэв захиалагчийн тухай яригдаагүй бол энд нууцлах тухай асуудал огт байхгүй. Ердийн л хүн амины хэрэг. Ийм хүн амины хэргийг нууцлах үндэслэл Монголын хуульд байхгүй шүү дээ. Чиний хэлснээр иргэдийн дунд тийм хардлага байгаа. Тэр тусмаа хуульчдад ийм хардлага бий.

Захиалагчийг нь тодруулахаар ажиллаж байна хэмээн Ерөнхий прокурор мэдэгдсэн шүү дээ. Энэ бол хууль эрх зүйн хувьд ноцтой алдаа. Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хэлэлцүүлгийн бүх зүйлийг дараа нь тодруулах явдал огт байхгүй.

Би прокурорын байгууллагад олон жил ажилласан хүн л дээ. 1983 онд Дугархорлоогийн гэх хэргийн дараа олон хүнийг, тэдний гол төлөөлөгч болсон Авирмэд, Буджав нарыг цагаатгаж байсан Балжинням прокурорын тогтоолыг санаж л байна.

Тэгэхээр мэдүүлгээр бүхнийг тогтооно гэдэг хэцүү. Цаг үеийн байдал, ашиг хонжоо харсан явдал байдаг учраас харьцуулдаг юм. С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн холбогдогчдын гэм бурууг тогтоож буй явдлыг би хуучны, 30 гаруй жилийн өмнөх Дугархорлоогийн хэргийн алдааг давтлаа гэж харж байгаа.

 

Өнөөдөр сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Иргэн / 2017 03 сар 27/

    Энэ хэрэг нууц ноент нь өөрөө иим хөгийн үйл ажиллагаа явуулахд бгаа юм биш үүМонголчуудыг долоо дордсон ч асар эрчтэйгээр найм сэхдэгийг цагаач нар ер нь ойлгох хэрэгтэй шүү дээ аюултай хорлонтой юм сэдээд л байвал аюултай хорлонтойгоор оо зовж сүйддэгийгбуян үйлдэж бурхан тахиад чнэмэр үгүй ээ үйл

    Хариулах
  • Иргэн / 2017 03 сар 27/

    Энэ хэрэг нууц ноент нь өөрөө иим хөгийн үйл ажиллагаа явуулахд бгаа юм биш үүМонголчуудыг долоо дордсон ч асар эрчтэйгээр найм сэхдэгийг цагаач нар ер нь ойлгох хэрэгтэй шүү дээ аюултай хорлонтой юм сэдээд л байвал аюултай хорлонтойгоор оо зовж сүйддэгийгбуян үйлдэж бурхан тахиад чнэмэр үгүй ээ үйл

    Хариулах
  • Иргэн / 2017 03 сар 27/

    Энэ хэрэг нууц ноент нь өөрөө иим хөгийн үйл ажиллагаа явуулахд бгаа юм биш үүМонголчуудыг долоо дордсон ч асар эрчтэйгээр найм сэхдэгийг цагаач нар ер нь ойлгох хэрэгтэй шүү дээ аюултай хорлонтой юм сэдээд л байвал аюултай хорлонтойгоор оо зовж сүйддэгийгбуян үйлдэж бурхан тахиад чнэмэр үгүй ээ үйл

    Хариулах
  • Иргэн / 2017 03 сар 27/

    Энэ хэрэг нууц ноент нь өөрөө иим хөгийн үйл ажиллагаа явуулахд бгаа юм биш үүМонголчуудыг долоо дордсон ч асар эрчтэйгээр найм сэхдэгийг цагаач нар ер нь ойлгох хэрэгтэй шүү дээ аюултай хорлонтой юм сэдээд л байвал аюултай хорлонтойгоор оо зовж сүйддэгийгбуян үйлдэж бурхан тахиад чнэмэр үгүй ээ үйл

    Хариулах
  • Иргэн / 2017 03 сар 27/

    Энэ хэрэг нууц ноент нь өөрөө иим хөгийн үйл ажиллагаа явуулахд бгаа юм биш үүМонголчуудыг долоо дордсон ч асар эрчтэйгээр найм сэхдэгийг цагаач нар ер нь ойлгох хэрэгтэй шүү дээ аюултай хорлонтой юм сэдээд л байвал аюултай хорлонтойгоор оо зовж сүйддэгийгбуян үйлдэж бурхан тахиад чнэмэр үгүй ээ үйл

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Энэ хэргийг Монголчууд илрүүлж чадахгүй.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    good

    Хариулах