Өнөөдрийн зурхай

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 24

ХОНЬ - (3/21-4/19)

Шударга ёс, эв эеийг эрхэмлэх өдөр. Аз сорих, шинээр ажил төрөл эхлэх, аян замд гарахад таагүй. Өр төлбөрөө барагдуулах, бусдад чин сэтгэлээсээ туслах, засвар үйлчилгээний ажил эхэлбэл үр ашигтай. Худал ярих, уурлаж бухимдах, худал амлалт өгөх нь муу.

ҮХЭР - (4/20-5/20)

Өөрчлөлт хувьслын өдөр. Урьд өмнийн болж өнгөрсөн үйл явдал давтагдах, мартагдсан зүйлс сөхөгдөх хандлагатай. Бусадтай идэвхитэй харьцаж, өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл, мэдлэг боловсролыг олж авахыг хичээ. Ажил мэргэжлийн хүрээнд шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх сайхан боломж гарна.

ИХЭР - (5/21-6/21)

Сэтгэл санаагаа ариусгах, мөргөл бясалгал үйлдэх, хүсэл мөрөөдлөө бурханд айлтгах үйлд сайн. Өнгөрсөн амьдралаа эргэн нэг харж, сайтар цэгнэж үз. Гэр орондоо санаа тавь. Хамтын ажиллагаа үр дүн муутай.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Аливаа ажил бүтэмжтэй байна. Санаачлагатай хүмүүс амжилтад хүрнэ. Шинэ санал бусдын дэмжлэгийг хүлээнэ. Шинэ юм сурах, шинэ мэргэжил мэргэшил эзэмших нь хожим ашигтай. Санхүүгийн байдал сайжирна.

АРСЛАН - (7/23-8/22)

Ажил мэргэжлийн хүрээнд ойлгомжгүй зүйл гарч магад. Сэтгэл түгших, хямрах тул түвшин байхыг хичээ. Аливааг хийж эхлэхийн өмнө алдаа оноогоо сайтар нягтал. Бусдыг уучлах, гэм буруугаа наминчлах, эв эеийг хичээх, ойлголцоход сайн.

ОХИН - (8/23-9/22)

Бусдад үнэлэгдэх, бусдын дэмжлэгийг хүлээх, нэр хүндээ дээшлүүлэх аятай боломж гарна. Олон нийтийг хамарсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдана. Хүлээн авалт, баяр хийх, найз нөхдийн харьцааг сэргээхэд ээлтэй.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Ямар ч асуудалд эв эеийг хичээ. Ажил төрөл төлөвлөсний дагуу бүтэхгүй байж мэднэ. Тэгвэл нөхцөл байдалд тохируулан ажилла. Амрагийн харьцаанд эв эеийг хичээ. Сэтгэлээ уудлалцахад сайн.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Өөрчлөлт хувьслын өдөр. Урьд өмнийн болж өнгөрсөн үйл явдал давтагдах, мартагдсан зүйлс сөхөгдөх хандлагатай. Бусадтай идэвхитэй харьцаж, өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл, мэдлэг боловсролыг олж авахыг хичээ. Ажил мэргэжлийн хүрээнд шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх сайхан боломж гарна.  

НУМ - (11/22-12/21)

Аливаа ажил бүтэмжтэй. Санаачлагатай хүмүүс амжилтад хүрнэ. Шинэ санал бусдын дэмжлэгийг хүлээнэ. Шинэ юм сурах, шинэ мэргэжил мэргэшил эзэмших нь хожим ашигтай. Санхүүгийн байдал сайжирна.

МАТАР - (12/22-1/19)

Чухал уулзалт, айлчлал, гэрээ хэлцэл, албан ёсны илтгэл мэдээлэлд тохиромжтой өдөр. Та нөлөө бүхий хүнээс дэмжлэг авахыг хүсдэг бол мөн л өнөөдрийг сонгогтун. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, гэрээ хэлцэл хийх гэж байгаа бол амжуул. Танд сонин санаа төрөх ба түүнийг тэмдэглээд ав. Хожим нь ашгаа өгнө.

БУМБА - (1/20-2/18)

Аливаа чухал ажлыг хойш тавь, яарч сандран шийдвэр гаргах, гэрээ хэлцэл хийхээс зайлсхий. Бусадтай харьцах, харилцан ойлголцох, өөрийгөө зөв таниулахад тустай. Ирээдүйгээ төлөвлө, сэтгэл санааны тогтворт байдлаа хадгалахад анхаар. Шинэ хувцас чимэг, эд зүйл худалдаж авахад тааламжтай.

ЗАГАС - (2/19-3/20)

Чухал ажлыг эхлүулэхэд таатай бус. Аз сорих, шийдвэр гаргах, аливааг бүтээхээр улайран зүтгэх нь муу. Холын аянд гарах, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, гэрээ хэлцэл байгуулах нь үр дүн муутай. Аливаад үл ойлголцох байдал үүсгэхээс зайлсхий.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх