Буга агнасан хэргийг Хөвсгөлийн цагдаа нар замхаруулсан уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 24 ・ 17

Өнгөрсөн оны зургадугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газарт иргэн Л нар хууль бусаар халиун буга агнаад махаа шулж аваад явах гэж байхад нь тус аймгийн байгаль хамгаалагч нар барьжээ.

Ингээд хэргийг газар дээр нь илрүүлсэн тул  гэмт этгээдүүдийн үйлдлийг баримтжуулан авч хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Нэг буга агнахад улсад учруулсан хохирол гэж 13.200.000 төгрөгөөр торгож, хуулийн хариуцлага хүлээлгэн, хорих ялаар шийтгэх ёстой байдаг юм.

Тухайн үед энэ хэргийг цагдаагийн мөрдөн байцаагч Баттөмөр, шалгаж прокурор Ганхөлөг хяналт тавин ажиллаж байсан юм билээ. Гэтэл хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой мэдээлэл өнөөдрийг хүртэл байхгүй. Энэ хэрэг бараг замхарсан гэж хэлэхэд болохоор болжээ.  Ямартай ч байгальд  орчинд үзүүлсэн хохиролыг барагдуулахдаа хохирогчоор өөр байгууллагыг сонгон авсан байна. Гэхдээ дээрх хохиролын мөнгийг улсад лав тушаагаагүй байгаа гэнэ.

Хөвсгөл аймгийн цагдаа нар ер нь их муу ажилладаг. 2000 оны эхээс эхлээд л тэнд малын хулгай их гардаг ч хулгайг илрүүлж байсан тохиолдол бараг байхгүй. Мөн машин мотоциколын хулгай ч их гарна. Гэвч цагдаагийнхан олж илрүүлдэггүй нь харамсалтай.

Үүнээс гадна Хөвсгөлийн цагдаа нар сайн байгаль хамгаалагчиддаа дургүй юм уу гэмээр байдаг. Нэг жишээ хэлэхэд хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч асан Н.Багабанди тус аймгийн Цагаан нуур суманд очиж, тул загас агнаад хамгаалагчид баригджээ.

Хамгаалагч газар дээр нь нэг сая 200 мянган төгрөгөөр торгосон байна. Гэсэн ч Багабанди гуай хэл ам хийж, цагдаа нараар айлгаж байгаад мөнгөө буцаагаад авчихсан юм билээ. Тэрээр гадаадынхантай жуулчилж явсан гэдгийг нүдээрээ харсан нутгийн албан хаагчид хэлж байна.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

17 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 25/

    буга намнаач нь манайд байна. гэж бэр гуйдаг билүү

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 25/

    erunhiilugch bsan hun gehed arai ch de ichij uhmeer sanagdajiinaa

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 25/

    erunhiilugch bsan hun gehed arai ch de ichij uhmeer sanagdajiinaa

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 25/

    erunhiilugch bsan hun gehed arai ch de ichij uhmeer sanagdajiinaa

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 25/

    ТЭГВЭЛ ХУСТАЙН НУРУУНД БАЙГАА БУГАНУУДЫГ БАРЬЦААД АЛЦГААЯ.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 25/

    Ene baavgainuudiin donitiig ni hudaldaj avsan hvn ni tus sumiin naimaachin horiotoi ed zvil hudaldan avch garshsan hvvhen baisan ba.....ene heregt shalgagdaj baisan.tvvnees l prokuror ni zeel avsan

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 25/

    2014 ond.tsagaan huur.sumiin heseg.bvleg hvmvvs 2 baavgai buga.agnasan hereg.zamharcan.surgiig ni sonstol.prokuror hvvhen.holbogdogchoos 10 say tugrug.zeelsen ni togtoogdson gesen.tegeed l ene hereg.duusaa.hetsvv bgaa.biz

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Хандгайн толгой байна.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Шудраг бус хууль ажиллааад байгаа нь хэлээд байгаа юм биш үү, өөрсдөө хэрэг хийгээд түүнийгээ нууж байгаа илрүүлсэн бол дургүй байхаас, хүний хийсэн хэргийг хүндрүүлэх, гүтгэх санаа хэнд байхав, илрүүлсэн, харсан олон нийт мэдэж байгаа зүйлийг хуулийнхан буруу шүүгээд байгаа д хүмүүс дургүй байх бо

    Хариулах
  • zochin / 2017 03 сар 24/

    huvsgulin tsagdaa nariig salgah hergtei ajil hiine gaj er baidaggui yu ch heleed nemergui hereg burtgej bna eruu uusgelee l gene tegeed l uasand haysan chuluu shig alga bolno doo huurhii amid uhsen ni medegdehgui tag bolchihdog yum daa bodbol tsalingaa abdag baih daa

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Хөвсгөлийн Цагдаагийн газрын мөрдөгч Баттөмөр авилга авдаг байж болзошгүй.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Хөвсгөл аймгийн Цагдаагийн мөрдөн байцаагч Баттөмөр , шалгаж прокурор Ганхөлөг энэ хоёр хэргийг хохирогчийг томилж мэддэггүй юм болов уу. Ер нь хөвсгөлийн цагдаа нар ганцхан энэ хэрэг дээр ингэж ажиллаж байгаа юм чинь хэргийн хохирогчийг томилж мэддэгүй бололтой.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Авлига авдагийн баталгаа

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Ер нь хөвсгөлийн дархадын хотгорт явагдсан хууль бус агнуурыгилэрүүлж аймгийн цагдаагийн газар шилжүүлэхэд таг болчиходог цагдаа нар нь хулгайн анчныхаа талд хэргийг шийдээд зүгээр тавиад явуулчдаг энэ нь хулгайн анчдыг өөхшүүлж дахин хууль бус ан хийх боломжийг нь олгож өгч байна. Эцсийн эцэст төри

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Ерөнхийлөгч асан тэгж явахад бусад нь тэгж явалгүй яахав ер нь ичих булчирхайтай хүн байна уу?Барисан тулаа амилуулаад тавичихсан юм чинь мөнгөө авнашдээ кк

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    өнгөрсөн жил хандгай алсан 5 иргэнийг хэрэг талаар болсон. Энэ жил буга алсан хүнийг хоригч байгууллагыг өөрчлөөд, сумын ТГ-ыг болгоод хохиролоо бүрэн авлаа гэж хуурамч бичиг өгөөд л гарсан гэнлээ. Одоо буцаад байгаль хамгаалагчид ажлын хариуцлага алдаж буга алуулсан байна, тайгад номоо авч яваагүй

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Хөвсгөлийн цагдаа тийм биш шүү. Харин энэ мэдээлэл Улаан Тайгын ТХГ-ын захиргаанаас үүдэлтэй байж мэднэ. Тэдгээр хүмүүс монголын бүх шударга хуульчдад дургүй

    Хариулах