“Яг түүн шиг” шоу ирэх сарын 02-нд үзэгчдийн хүртээл болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 24

“Боловсрол суваг” суваг телевиз, “Эндемол шайн” группын албан ёсны эрхтэйгээр 2016 онд “Яг түүн шиг” шоуг үзэгчдийн хүртээл болгосон. Монголын болон дэлхийн оддыг нэг тайзнаас харах боломжтой тус шоуны хоёр дахь дугаар ирэх сарын 2-нд эхэлнэ.

Энэ удаагийн дугаарт "Камерто"н хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар,залуу дуучин А.Хишигдалай, "Х-Түц" продакшны жүжигчин Т.Бархүү, "Эмоци" продакшны жүжигчин Б.Ариунцэцэг, БНСУ-ын "Монтант" хамтлагийн гишүүн С.Гантогоо, төгөлдөр хуурч С.Алимаа/Ами/, дуучин Б.Халиун нар өрсөлдөхөөр болжээ.

Харин тэдэнтэй өрсөлдөх найм дахь оролцогчийг одоогоор нууцалж байгаа бөгөөд шоуны эхний дугаараас мэдэх боломжтой юм.

Шоу нэвтрүүлгийн хагас шигшээ болон шигшээ тэмцээний оролцогчдын нүүр хувиргалтыг ОХУ-ын тусгай нүүр хувиргалтын “FX Pro LAB” компанийн Алексей Ивченкогоор ахлуулсан багийнхан хийж гүйцэтгэх аж. Тиймээс дэлхийн оддыг дэргэдээс нь харж буй мэт бодит мэдрэмжийг энэхүү шоуны хоёрдугаар улирлын тоглолтоос харах боломжтой.

Ийнхүү долоо хоног бүрийн Ням гарагийн үдэш тив дэлхийн 8 алдартан нэгэн тайзнаа чуулж, гайхалтай уран бүтээлээрээ үзэгч танд бэлэг барих нь.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх