Спортынхон Э.Мөнх-Очирыг дэмжиж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 03 сар 24 ・ 8

Яг одоо МҮОХ-ны VII чуулган хуралдаж байна. Аливаа байгууллага тэргүүлж удирдаж байгаа хүнээсээ ихээхэн хамаардаг.

Монголчууд даргаар нь байгууллага, компани, холбоог үнэлж дүгнэж ирсэн. Энэ уламжлалаа дагаад МҮОХ-ны ерөнхийлөгчөөр хэн сонгогдох бол гэдгийг чих тавин чагнаж харж байна. Олимпийн хороо нь улстөрийн нам биш. Тийм ч учраас нэр цэвэр, намтар цагаан хүн удирдах учиртай. Олимпийн хороо хувийн компани биш. Тийм ч учраас хууль бус үйлдэл хийсэн ч би захирал нь гээд толгой дээр нь суугаад байгааг тэвчиж болохгүй. Улстөрийн намаар дүгнэх юм бол удирдлагаасаа шалтгаалан ирэх сонгуульд ялагдах дүр зураг харагдаж байна. Тэр нь ирэх Олимп. Алдагдаад удаж байгаа Олимпизмын хөдөлгөөний мөн чанар учир утга. Харин бизнесийн компаниар жиших юм бол хууль бус үйлдэлд холбогдсон дарга нараасаа болоод гадаад дотоодын харилцагчид нь нүүрээ буруулсан байдалтай болжээ.

Ирэх Олимпод амжилт үзүүлж алдагдсан Олимпизмын хөдөлгөөний мөн чанарыг буцаан авчирахыг хүсэж байгаа бол удирдлагаа солих цаг болж. 16 жил хаалттай байсан өрөөнд салхи оруулахгүй бол өмхийрэх нь. Тэр шинэ салхийг салхилуулах хүнийг Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир хэмээн спортынхон дэмжиж байна. Буудлага, самбо, гольф, биатлон гээд спортын олон холбоодыг хэл дээр нь босгосон энэ хүн спортын төлөө сэтгэл зүрхтэй гэдгээ харуулсан. Өмнөх удирдлага шиг спортоос хумслахгүй харин ч спортдоо, тамирчиддаа өгдөг хүн. Монголд өөрийн хөрөнгөөрөө холбооныхоо төв цогцолборыг байгуулж байгаа ерөнхийлөгч үгүй.

Харин Б.Мөнх-Очир хувийн хөрөнгөөрөө орчин үеийн буудлага спортын иж бүрэн төв болох тирийг байгуулж байна. Үүний дараа цаны цааз байгуулахаар төлөвлөсөн. Одоо манай буудагчид, өвлийн спортынхон ар талын бэлтгэл, хангамжиндаа хүлэгдэж суудаг цаг өнгөрсөн. Тамирчдаа төлөөлж гадаадад хуралд суух бус харин тамирчдынхаа амжилт гаргах нөхцлийг бүрдүүлж өгч чаддаг ухаалаг удирдагч бас авьяаслаг менежер хүн л Олимпийн хороонд хэрэгтэй.

Ийм хүнийг л гаргаж ирэхийг ид дундаа орсон Олимпийн цикль ч шаардаж байна. Олимпийн хорооны дэргэд боссон “Тамирчдыг бэлтгэх төв” нь эцсийн эцэст хувийн бизнесийн компани болон хувирсныг зөв менежмэнт хэмээн хэрхэвч зөвтгөж болохгүй. Олимпийн хорооны мэдлийн газрын хэмжээ талбай ч багаслаа. Энэ бүхэн өмнөх удирдлага чухам ямар “чиглэлээр” ажиллаж ирсэнийг харуулж байна.

Олимпийн хороогоо одоогийн бүлэглэлээс аварч Олимпизмын хөдөлгөөнөө сэргээн хөгжүүлэх цаг иржээ. Үүнийг ухаарсан спортынхон шинэ салхи шинэ хүн Э.Мөнх-Очирыг дэмжиж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 25/

    Мөнх Очир Олимпын хороог удирдаж чадна

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 25/

    Дэмжиж байна

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 25/

    муухай хүүхэмсэг, бүгд мэднэ дээ, ар гэр нь ч мэддэг

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 25/

    yostoi medrel muutai huneer udirduulj balrah ni dee

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Xuue odoo buur setgeziin yumtai xuneer olimpiin xoroog udirduulax ni dutaa yu. Biznes xiij uzuugui xun xuviin xurunguuruu ch gex shig. Nair avax gexeer l uridchilgaa tulburuu yaj burduulsnee notol heed l bdag yum bna lee. Ed nariig xarin xaanaas mungu olj buudlagiin tuv bariulsniig ni shalgamaar yum

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    Шаа л даа

    Хариулах
  • Номуун / 2017 03 сар 24/

    Намынх нь нөхөд бүгд лааз өшиглөж бхад ганцаараа л ажил хийж бсан, хүн муутай. одоо намаас дэмжлэггүй болсон. Бүр зайлуулах тухай нам нь ажиллах биз. Хулхи талруугаа гэлжиицэн гар гэсэн дээ.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 24/

    M/ochir shaadag huuhendee 2 opoo bair ogood butsaad neheed, ter huuhniihee haraal hursen. Songuulit yamar ch ajild yalj chadahgui ee harj bgarai.

    Хариулах