"Номин"-гийн номын дэлгүүр хэт өндөр үнэ, хүнд сурталаар харилцагчдаа залхаажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 25 ・ 6

“Номин” их дэлгүүртэй холбоотой асуудал их гардаг. Сүүлийн жилүүдэд хэт их ноёрхол тогтоож, үйлчилгээний соёл үйлчлүүлэгчдийн эрх ашиг гэдэг зүйлийг уландаа гишгэсэн байдаг. Ядаж л өрөөтэй бараа нь лангуун дээр очоод бичүүлэхэд илүү гардаг зэрэг олон асуудал бий. Тэгвэл энэ удаа Номингийн номын дэлгүүртэй холбоотой гомдол байна.

Бест селлер болоод буй “Самар хатан” номын зохиогч Б:Сарантуяа өөрийн фэйсбүүктээ ингэж бичсэн байна. Сэтгэгдэлээр нь хүн бүр л түүнтэй санал нийлж байгаа, Номингийн хэт өндөр үнэтэй, хүнд сурталыг гайхацгааж байна. Тухайлбал тэрээр бичихдээ  “Номин их дэлгүүр гэж сайхан нэрнээс цаашгүй газар байх юм даа. Өнгөн дээрээ үйлчлүүлэгчээ хүндэлдэг л байх. Харин харилцагчдаа бол үнэхээрийн их чирэгдүүлж зовоох юм. Мажестик номын дэлгүүрт нь номоо тавих болсоор 8 жил өнгөрчээ. Гэвч энэ бүх хугацаанд үргэлж л зодолдохоос наахнуур болж байж хэдэн номоо өгөх юм. Байнга дүрэм журмаа, хүмүүсээ өөрчилж байна. Ажилчиддаа ёс зүй, харилцааны сургалт заахын оронд хэрхэн харилцагчдаа чирэгдүүлж элвдээр хэлж доромжилж болох, хэрхэн хүнд суртал гаргаж дээрэнгүй хандах, хэрхэн хамгийн муухай ааштай байж болох сургалт явуулдаг юм шиг яг нэгэн хэвэнд цутгасан мэт ааш авиртай хүмүүс бэлтгэж ажиллуулдаг. Уг нь бол энэ дэлгүүрийн харилцагчид л орлогыг нь бүрдүүлдэг баймаар. Хэдэн зуун саяар тоологдох бараа бүтээгдэхүүнээ энэ дэлгүүрээр борлуулдаг хүмүүсээс эхлээд хэдхэн ширхэг хүүхдийн баривч оёод түүнээ дэлгүүрт нь тавьдаг эмээ өвөө нар хүртэл энэ дэлгүүрийн орлогыг бүрдүүлж байгаа. Тэгэхэд өөрийнхөө ээж ааваас илүү настай эмгэнийг өмнөө зогсоочихоод оёсон баривчийг нь гоочлон авахгүй гэж навсайтал загнаад, уйлуудаад гаргаж байгаа няравыг ч харж л байлаа. Номин минь дээ. Цаана чинь өчнөөн олон сүлжээ дэлгүүрүүд шинээр бий болсон. Олон жилийн өмнөх топ гэсэн зүүднээсээ сэрж хүмүүсээ сурга, дадлагажуул. Ирэх бүхэнд уур хилэн дэвэргэх ямар нэгэн сюрприз бэлдэхийн оронд дотоод зохион байгуулалтаа сайжруулах цаг нь болжээ. Цааш өгүүлбэл их олон юм бий. Зах зухаас нь л дурдлаа. Хэрэгтэй бол үйлчилгээгээ сайжруулах үүднээс асуугаарай л даа” гэжээ.

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 29/

    Номин дандаа агуулах мэт зүйлд худалдаа хийнэ. Агуулах чөлөөлөх нэртэйгээр. Бараа нь хэт өндөр үнэтэй. Мэрэгжлийн хяналт шалгалт хийдэг эсэх нь тодорхой бус бас хээл хахууль өгөөд очуулдаггүй юм болов уу. Үйлчлүүлэхэд дундуур нь бараа өрөгчид ч юм уу хэдэн нөхдүүд зэрэгцээд юу ч харуулж үзүүлэхгүй,

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 28/

    Нээрээ тийм шүү. Нэг камер авахаар очтол хүссэн өнгө байгаагүйн дээр лангуун дээр түмэний гарын хир тос болсон юмаа өгнө гэхээр нь аваагүй юм Харин Наран дэлгүүрт очтол бараг 100 000-аар хямд, хайрцагтай шинэ камер авч билээ. Солонгосын Emart шиг олон дэлгүүр буй болоод харин сайхан байна. Номинтой

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 27/

    Хэн эдэнд супермаркет гэдэг цол өгөөд хөөргөчихвөө. Америк монгол хоёр чинь тэмээ ямаа хоёр шүү дээ.

    Хариулах
  • бизнес-ойлгогч нэгэн. / 2017 03 сар 27/

    Супэр маркет учир үнэ илүү байх естөй.USA -D тийм л байдаг.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 26/

    Номингоор үйлчлүүлэхээ больцгооё. Ямар ганц энэ сүлжээ дэлгүүр л бидэнд үйлчилж байгаа биш. Номингоор битгий шагай гэж уриалъя иргэдээ.

    Хариулах
  • ИРГЭН / 2017 03 сар 26/

    САНАЛ НЭГ БАЙНА. НОМИНГЫН АЖИЛЧИДАА ХҮНТЭЙ ЗӨВ СОЁЛТОЙ САЙХАН ХАРЬЦДАГ БОЛГОХГҮЙ БОЛ ТАНАЙ ДЭЛГҮҮР МӨД ХҮН ОРОХГҮЙ БОЛНО ШҮҮ.

    Хариулах