Идэр сумын засаг дарга Х.Баярмаагаас болж нэг хүн өөрийгөө шатааж, амиа алдлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 29 ・ 43

Завхан аймгийн Идэр сумын засаг дарга эмэгтэй ажилтнаа хууль бусаар ажлаас халжээ. Ер нь үе үеийн засаг гарч ирснээс хойш хүмүүсийг ажлаас нь дур мэдэн хомроглон халсаар байдагийн тод жишээ энэ. Ажлаас халагдсан эмэгтэй өчигдөр өөрийгөө шатааж, амь насаа алдсан байна. Амиа алдсан эмэгтэй Т нь 40 эргэм настай бөгөөд өөр лүүгээ бензин цацаж шатжээ. Тэрээр нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан аж. Талийгаач тус сумын засаг даргын тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан бөгөөд гэнэт ажлаасаа халагдсан шийдвэрийг хууль бус гэдгийг олонд зарлаад өөрийнхөө амь насыг ийн золиослосон байгаа юм. Тэрээр бүх аймаг сум, яам тамгын газар агентлаг зэрэг төрийн албанд байдаг зүйлийн золиос болж байгаагаа хэлжээ. Өөрөр хэлбэл нэг засаг гарч ирж бүх хүнийг халдаг, дараагийн засаг гараад дахин өөр нэгнийг халдаг байдлыг таслан зогсоохыг хүссэн байна. Мөн тэрээр өмнө нь 14 сая төгрөгийн цалингийн зээл авчихсан байсан тул гэнэт ажлаас халагдаж сэтгэл санааны дарамтад орсон байжээ. Гуравдугаар сарын 14-нд ажлаас халах тушаал гарч, тэр өдрөөс хойш сэтгэлээр унаж явсаар өчигдөр ийм байдалд хүрсэн байна.  Ажлаас халагдснаас хойш шөнө нойргүй болж, унтаж чадахгүй хөрвөөдөг болсон аж. Ингээд өчигдөр шөнө нөхөртөө бие засаад ирье гэж хэлж гараад өөр лүүгээ бензин асгаж өөрийгөө  шатаасан байна.

Хаа газрын том болон хурган дарга нар өөрийн доод талын албан тушаалтнуудаа халж,  өөрийн зүүн баруун гарын хүмүүсээ ажилд авдаг.  Энэ нь энгийн үзэгдэл мэт болсон ядуу монголын гажиг тогтолцоог эсэргүүцэж ийн нэгэн сайхан ээж хүний алтан амь хорвоог орхилоо. Одоо дараагийн зүйл юу байх бол. МАН-ын засгийн хоморголон халдаг тогтолцооны гай.  

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 107-р сургуулийн багш, ажилчид сар гаруйн хугацаанд цалингаа авч чадаагүй бас л энэ мэгтэй шиг сэтгэлийн дарамтанд орцгоосон байна. ЭНэ нь мөн л ажлаас халсантай холбоотой.
Учир нь гуравдугаар сарын 7-нд тус сургуулийн захирал Ш.Цэрэннадмидийг  үүрэгт ажлаас нь халсантай холбоотой байна. Багш нар  захирлыгаа ямар үндэслэлээр халагдсаныг нь мэдээгүй байгаа ажээ. Ямартай ч багш нар захирлыг нь халсантай холбоотой үүссэн цалин тавих асуудлыг холбогдох  яам, тамгын газрынхан яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсээд байгаа юм байна. Цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс ажилгүйгээр, цалингүйгээр амьдрах аргагүй байдалд хүрнэ. Үүнийг ойлгодог дарга гэж байна уу. Ядарсан иргэдийнхээ амь нас амьдралаар тоглохоо хэзээ болих вэ. Завхан аймгийн Идэр сумын засаг дарга нь Х.Баярмаа гэх залуухахн бүсгүй байдаг юм байна. Адилхан эмэгтэй хүн нэгнийгээ ийм байдалд хүргэж байхад цаана чинь өөр юу ч тохиолдож болох юм байна шүү. Гэхдээ энэ суманд өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулсан юм байна. 

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

43 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 31/

    ter zasag darga geed bgai teneg hvvhend hariutslga toots yamar hvn chanar muutai mal we bodwol toriin sangaas heden tog ideh gej l ter hvnii hudlaa halaa biz ene ideh uuj handgvi hvmvvs yuma

    Хариулах
  • Bi / 2017 03 сар 30/

    Eruusuu odoo baigaa uls turch different uls turiin tavtsangaas archive bj l .... gishuun bolichixood ugie xelj uur fee biel uilj chadaxguinee baigaa bol yaxaaraa yun....

    Хариулах
  • zochin / 2017 03 сар 30/

    Ajild orson ajild avsan hoyor huniig hoyulangii ni ajlaad ni halj hariutslaga tootsoh heregtei dee

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 30/

    Ямар нэгэн нам гархаар бүх дарга, цаашлаад мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа мэргэжилтэн, ажилчдыг халдагийг болиулмаар байна. УИХ-ын 76 мангар өчнөөн хууль санаачлаад батлаад байна гэсэн яасан бэ? Ажлаа хийж байгаа хүмүүсийг хороглон халдаг тогтолцоогоо болимоор юм

    Хариулах
  • Хэн нэгэн / 2017 03 сар 30/

    Ямар ч үндэслэлгүй ажлаас хална гэдэг бол байж боломгүй зүйл. Энэхүү үйлдэл нь нөгөө талаараа өөр бусад ийм байдалд орж байгаа маш олон хүмүүсийг төлөөлж байгаа байх. Гэхдээ өөрийгөө шатаах нь буруу л даа. Үнэхээр энэ хүнд ажлаас халагдах үндэслэл байхгүй бол шүүхэд хандаж болох байсан. Төрийн жинхэ

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 30/

    Сэтгэлийн тэнхээгүй,үр хүүхэд,хань ижлээ боддоггүй л хүний үйлдэл.Ажил яахав дээ,орж ч болно,гарч ч болно.Өөр ажил олж юм уу,хувиараа ч болсон ажиллаад блж л таарна.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 30/

    Хүнд ажил албанаас гадна нэр төр гэж нэр их чухал юм байдаг. Мэдээж ажилдаа тэнцэхгүй ч гэдэг юм уу хүний нэр төрд халдсан шийдвэрийг энэ хүн маш эмзэг хүлээж авсан байхаа. Тэгээд ч хүнийг үхэлд хүргэх үйлдэлд хуулийн зүйл анги байгаа болохоор Баярмаа гэж албан тушаалтан ял зэм хүлээх л болно.

    2
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 30/

    Монгол хүн ийм үнэгүй болж энэ хоёр намын хулгайч нарт харагдаад байна даа. Шударга эмэгтэй байна бусад төрийн нөхдүүд бүгд багтай амьдарч байгаа Баг зүүхийг хүсээгүй, гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа мэдэрсэн эмэгтэй байна. Та тэнгэрт сайхан нойрсоорой

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 30/

    Үхэлд хүргэсэн хүнд нь ялыг өг шударга байцгаа

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 30/

    Үндэслэлгүй халагдсан бол захиргааны шүүхэд хандаад асуудлыг шийдэх хэрэгтэй ш дээ. Амь нас ийм хямд болсон юм уу. Ард нь үлдсэн 2 хүүхэд, зээлээ төлөх нөхрөө боддоггүй ухамсаргүй л байна даа :(

    2
    Хариулах
  • Өлзий / 2017 03 сар 29/

    Монгол хүний алтан амийг үндсэн хуулиараа хамгаалмаар юм аа. Малаа л хамгаалаад байдаг биздээ. Гунигтай юм. Хүний эрхийн төлөө үг дуугарах хуульч нар байна уу. эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд яагаад үг дуугарахгүй байгаа юм болоо. Монголчууд бид чинь тун цөөхүүлээ шүү дээ арай ч дээ.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Эрдэнэтийн 14-р сургуулийн захирал гэж нэг балай авгай боллоо хайран сургууль хүүхдүүд ирэх намраас тарах байх даа сайхан сургууль байсан юмсан боловсон хүчний бодлого гэж нэгэнт алга боллоо энэ төрд

    Хариулах
  • зочин / 2017 03 сар 29/

    ум мани бадми хум

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Bolioch de. Manaihaan. Judagtai bai l da. Ymarchig l bausan hvnii altan ami ersdeed bna shv de. Vhsen hvniig mu helehee boli

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Засаг төр ард иргэдээ боддог юм уу баянзүрх дүүргийн хүүхэд харах үйлчилгээнийхэн 3 сар цалингаа аваагүй явж байна дээд болон хурган дарга нар тэр хүмүүсийн оронд өөрснийгөө тавиад нэг бодож үзээсэй хүн цалин авах гэж л ажил хийдэг биз дээ

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    ene zasaglaliin gajuudal gants namtai baihad mongold hangaltai

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Нас жил нь буруу байх шиг байх юм... 12 настай ажилд орвол 28 жил ажиллаад 40 эргэм болно доо... Тэгэхээр нэлээд нас тогтсон хүн байх юм, ийм огцом муухай шийдвэр гаргах гэж дээ... Хүүхдүүдээ, нөхрөө бодохгүй... Тэр өр нь хаагдахгүй л байлгүй... Энэ нам дагасан тэнэглэл олон хүний амь нас, сэтгэл са

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Ум мани бадми хум.Арай дэнүү хямдхан амь бнаа.Ард үлдэж бгаа үр хүүхдээ бодохгүй аминчхан хүн бна даа.Ажилгүй явах үе зөндөө л бдг ш дээ.Хүн амьдрахын төлөө 100 сая төг олж элгээ яаж солиулья даа гэсэн хүн зөндөө бхад 14 сая төг-ний төлөө амиа егүүтгэх гэж...харамсалтай.Ум сайн амгалан болтугай.Бурх

    3
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Vnenvv 40tei hvn yaaj 28 jil ajillah yum be

    1
    Хариулах
  • Hi / 2017 03 сар 29/

    Hi toriiin albagiig monhiin Ajil GJ heerhej boddog humuust Hund tusaa blgui Dee ooroo setdetsiin ymtai yah GJ yunii tuld... ur huuhdee bodggui ym. Neg haalga haagdahad . Bolmj bnga bjil ulam tomoor negddeg jamtai teneg gar bn daa.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Unen yumuu. Bulgari geed bicheg baihiimdaa

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Unen yumuu. Bulgari geed bicheg baihiimdaa

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Баярмааг хот орохоор нь өөрийг нь шатаана

    Хариулах
  • ggggg / 2017 03 сар 29/

    Tushaal buuruulj uur alban tushaald oruulj bolooguin bhdaa. Huurhii hen holbogdoltoi humuust ni hariuclgiin toocoh heregtei. Mergjiltei hun shuu. Sumiin darga nariin bolovsrol hecuuhen nam, ah duugee avch ymarch udirdh chadvargui humuus bdiinshee mergjilgui daranguilchdiin zolios boljee. Um mani bad

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Bid boolchloloos salsan l gedeg gevch ediin zasgiin bool bolj 19 zuunaas dutahgui daramtand bgaa doo heden bank ih mungutui haanaas ch olsiin terxvv mungunii huug n uguh gj dundaj amidraltaigaa muljij bgaa shvv dee Mongol uls hedhen huntei bj iim yum ih bolvol hetsvv l bhda

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Монгол улсын их сургуулыг улаан дипломтой төгссөн мундаг мэргэжилтэн байсан юм гэсэн ум мани бадни хум

    1
    Хариулах
  • zochin / 2017 03 сар 29/

    nam dagaj huduunii darga alban gazartiin darga nariig solidogoo bolimoor ym tegeed garch irsen teneg nam dagaj salbagsan ymnuud huniig dur meden ajilaas ni halaad amaatan sandanguudaa ajild oruuldag iim bdalaa zasahgui boliim zuil ih garah bhdaa ene zasag darga hun alsanaas yalgaagui bolson bn yl ug

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Mongolchuud ene novshiin zasaglalaa hezee zogsood ve.iim uls oron hezee ch hugjihgui.tanil tal bish chadvar harah estoi

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Намын харяалал,намын харяалал бас дахин намын харяалал,улс орныг элгээр нь хэвтүүлэх юм бол энэ намын харчалал мөнөөсөө мөн,тийм учраас тэмцэцгээе

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ТӨРД АЖИЛЛАХ ХЭЦҮҮ БОЛСОН.ЯМАРЧ ДАРГА ХҮНЭЭ СОЛЬЖ,ӨӨРИЙНХӨӨ ТАНИЛЫГ АВДАГ,ТИЙМЭЭС ХҮНД ДАРАМТАНД ОРДОГ, ДАРАМТ ГЭДЭГ ЮУНААС Ч ХЭЦҮҮ,ӨӨРСНӨӨ ОРОНД НЬ НЭГ ТАВИАД ҮЗЭЭЧ.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Li 28 жил ажилласан, сая төгрөгний зээлтэй яааж дарах юм

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Гадаадын нэг гудамжинд өөрийгөө шатаасан юм шиг ойлгогдохоор зураг оруулдаг нь ч юу вэ дээ

    Хариулах
  • Ii / 2017 03 сар 29/

    Ajilaas bolj uuriiguu shataana gedeg bas setgetsiin yum bjee nuhur huuhdee yah gej bgam

    2
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    АН засаг дарга гэж байгаа

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Г,Наран та 12-той хүүхэд гаргасан гэж бодсон уу 28 жил ажиллсан хүн

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    tub aimgiin erdene sumiin zasag darga uuriin gesen humuuse ajild abch bn gesen surag bnlee

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    юу л болоод байна даа зүгээр ажлаа хийж яваа хүмүүсийг их халах юмаа зүггүй байсан ч цалингийн 20 30 хувь гээд арга хэмжээ авч болдоггүй болчихсон юмуу харамсалтай хэцүү юм болжээ яана даа

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    hairan hvn araichdee 28 jil bolson hvniig ajilaas hi yagaad haldag bna iim helmegdvvlelt mongold mash ih bna da gargasn hvnd ni arga hemjee awmaar ym namcharhah ywdaliig bolimoor ym

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    MAH AH Ene 2 nam ylgaa baihgvi yg adilhan uls oron iim bolochood baigaa sh dee tetgeweriin nasiig nembel iim zvil garahgvi geh batalga baihgvi

    Хариулах
  • MAH bol chotgoriin nam / 2017 03 сар 29/

    MAH bol hulgiach luivarchidaar duursen nam shuu dee. Ter Tsedenbalinn Tsogzolmaa metiin luivarchidaar duursen nam tord suuj baina gej bodohoos oi gutah yum. Ene nam hunii ami burelgej, uls orniig suiruuleh zorilgotoi nam shuu. Songogchidiin hohi.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    Тэр Идэр сумын Засаг дарга чинь АН-аас сонгогдсон хүн л дээ. Мэдээ мэдээлэл гол нь үнэн зөв байх хэрэгтэй.

    2
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    28 жил ажилласан хүнийг халдаг нь яаж байгаа юм болоо.Үнэхээр болохгүй л байсан юм болов уу. Эсвэл ажлаа мэддэггүй дарга юм болов уу. шүүхээр явж асуудлаа шийдвэрлэхийн оронд өөрийгөө шатааж байдаг. Энэ нэг ийм зуршил нөгөө хэн билээ өөрийгөө шатаадаг нөхрөөс хойш тогтоод байна уу даа.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 29/

    1-d Delger bish 7abkhabii Ider sum, 2-t end MAN bish AN yalsan shuu dee

    3
    Хариулах