Ким Кардашьяаны дүү нууцаа дэлгэлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 29

Дөнгөж 20-хон настай хэдий ч, загварын ертөнцийг байлдан дагуулж өөрийн байр сууриа аль хэдийн тогтоочихсон гэж болохуйц нэгэн үзэсгэлэнт бүсгүй бол Кендал Женнер юм. Тэрээр алдартай гэр бүлээс гаралтай ч, амьдралаа өөрийн хүчээр босгох болно хэмээн зүтгэсээр өдий зэрэгт хүрсэн билээ. Chanel-ийн тайзан дээр алхаж, саяхан л гэхэд Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэр болсон түүний гоо сайхны нууц яг юунд байна вэ? Ингээд та бүхэндээ түүний ярилцлагыг ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.

12665814_1513747948927039_1342054519_n

– Та ямар үнэртэн түрхдэг вэ?
– Би “Modern Muse Le Rouge” түрхэх дуртай. Учир нь ванилль, бөөрөлзгөнө болон сарнайн найрлага нь өдөр тутмын амьдралд их тохирдог юм. Тийм ч хурц үнэртэй биш болохоор орой үдэш, үдэшлэгт ч хэрэглэхэд тохиромжтой санагддаг.

– Та өөрийнхөө стиль имиджийг ямараар тодорхойлох вэ?
– Би үргэлж л энгийн бүхэнд дуртай байсан. Ялангуяа завсрын өнгөнүүд надад илүү таалагддаг юм. Чимэглэл, зүүлт болон ямар нэгэн гоёлын хэтрүүлэг бага тусмаа, энгийн байхдаа эмэгтэй хүн сайхан харагддэг гэж боддог.

– Та нүүрнийхээ зөвхөн нэг л хэсэгээ (нүд, уруул эсвэл арьс гэх мэт..) сонгох болвол юугаа будах вэ?
– Магадгүй миний нүд байж болох юм… Гэхдээ хэрвээ та надаас нүд эсвэл уруулаа будахын алийг нь сонгох вэ? гэж асуусан бол би “уруул” гэх байлаа. Учир нь би нүдээ тод хараар будах, эсвэл хүнд өнгөөр будах дургүй хүн. Харин уруулаа тод улаанаар будах дуртай. Улаан өнгө бол бүх зүйл гэхүү дээ..

– Та эгч нарынхаа хэнийх нь гоо сайхны зөвлөгөөг илүү өөртөө ойр хүлээж авдаг вэ?
– Намайг дөнгөж л 10 настай байхад Ким эгч маань “Чи хэзээ ч өөрийн нүүрэндээ хэтэрхий ихийг нялах хэрэггүй.. Ер нь ихдүүлэх хэрэггүй” гэж хэлсэн маань одоог хүртэл мартагддаггүй.

– Та арьсаа хэрхэн арчилдаг вэ?
– Би өглөө оройдоо нүүрээ цэвэрлэж угаадаг. Миний байнга хэрэглэдэг зүйл маань “нарны тос” юм. Хэдий чи нартай газраар явахгүй байсан ч нарны тос арьсыг гадны нөлөөнөөс сайн хамгаалж чаддаг. Мөн ус их хэмжээгээр ууж, идэх зүйлдээ түлхүү анхаардаг. Тэгвэл нэг их бүтээгдэхүүн хэрэглээд байх шаардлагагүй сайхан арьстай болно.

– Та үргэлж л аялаж, загварын шоунуудад оролцдог. Энэ завгүй амьдралын хэв маягтаа тохируулан хэрхэн өөрийн арьсаа арчилдаг вэ? Онгоцонд авч явдаг гоо сайхны бүтээгдэхүүнүүдээсээ хуваалцаач?
– Тиймээ үргэлж л цагийн зөрүүтэй бүсээр явах нь намайг их ядраадаг. Нисэх үедээ би нэг их арьсаа арчлаад эсвэл будаад суудаггүй. Харин эмчийн бичиж өгсөн эмийг үнэрлээд явдаг. Учир нь онгоцны онцгүй үнэрээс илүү эм үнэрлэж явсан нь хамаагүй дээр санагддаг юм.

– Та нүүрэндээ гэрэл сүүдэр тавьдаг уу?
– Мэдээж нүүр будалтын хамгийн сайхан зүйл нь энэ шүү дээ.

– Та өөрийн гэрэл сүүдэр тавьдаг нууцаасаа хуваалцаач. Таны эгч Ким Кардашьяан гэхэд эрүүгээ нарийхан болгож буддаг. Харин та?
– Би Ким эгч шигээ буддаггүй л дээ. Би хөмсөг, шанаа, эрүү болон хамрандаа сүүдэр тавьдаг. Өөрийн нүүрээ тэр чигт нь өөр хэлбэртэй болгохыг чухалчилдаггүй.

– Та гэрэл сүүдэр тавихдаа.. гэрэлтүүлэгч хэрэглэх дуртай юу эсвэл боронзон өнгөөр будахыг илүүд үздэг үү?
– Миний хувьд боронз илүү санагддаг.

– Та өөрийн сэвхтэй зургаа инстаграмдаа хийсэн байсан энэ тухай?
– Тийм ээ, би үргэлж л сэвхтэй байсан.

– Та өглөө маш яарсан үедээ, гурван ширхэг нүүрний будаг авах ёстой болвол юуг сонгох вэ?
– Би эхлээд хамгийн цайвар өнгийн нүүрний крем сонгож авна. Мөн боронз болон сормуусны будаг.

– Хөмсөгөө хэрхэн засдаг вэ?
– Би багадаа өөрийнхөө хөмсөгийг бараг л бүгдийг нь зулгаачихаж билээ. Дараа нь эргэж ургах гэж нэлээд удсан. Тэр үе миний амьдралын хамгийн сургамжтай үе байсан гэж болно. Үүнээс хойш би хөмсөгтөө нэг их гар хүрэхээ больсондоо бага зэрэг зэрлэгийг нь аваад л болоо. Вакс зэрэг өөр ямар нэгэн зүйл хэрэглэх нь арьсанд муу учраас татгалздаг.

– Хувцаслалтын хувьд хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
– Ер нь бол юу ч өмссөн байсан өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Мөн өөрт тань эвтэйхэн биш бол юуг ч өмсөх хэрэггүй. Сайхан харагдаж байсан ч, өөрт эвтэйхэн биш хувцас хүмүүст ч бас нэг л эвгүй харагддаг юм.

– Өндөр өсгийт үү? Намхан ултай гутал уу?
– Мэдээж намхан гутал…

Кендал Женнерийн зургууд:

01

02

03

04

05

06

07

08

09

10

11

12

13

14

15

16

17

18

19


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх