АН-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 31 ・ 1

Ардчилсан намын дотоод сонгууль дөрөвдүгээр сарын 2-ны өдөр буюу ням гаригт орон даяар болно. Энэ удаагийн сонгуулиар аймаг, нийслэл, сум, хороодын намын удирдлагуудыг сонгохоос гадна Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг  сонгох юм.

АН-ын дотоод сонгуульд өрсөлдөхөөр 565 хүн бүртгүүлснээс 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд, 54 нь нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр бүртгүүлж, сурталчилгаагаа хийж байгаа. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авсан өдрөөс  хойш тойрогтоо ажиллаж, сурталчилгаагаа хийж байгаа бөгөөд өнөөдөр сурталчилгаагаа хийгээд дуусах юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: