Хөршийнхөө цонхоор үсэрч амиа хорлосон хэрэг гарчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 31 ・ 1

СӨХ-ын нэр барьж хөрш айлруугаа ороод цонхоор нь үсэрч амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, хоёр хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 60 орчим насны эрэгтэй амиа хорлосон хэрэг гарсан байна. Тэрээр “Эрэн хороолол”-д амьдардаг хөршийндөө “СӨХ-оос явж байна” хэмээн худал хэлж ороод улмаар цонхоор нь үсэрч, амиа хорлосон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач тус байрны оршин суугч аж. Тэрээр цонхоор унахдаа хүүхдийн тоглоомын талбайд байрлах тоглоомон дээр унасан байжээ.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Тэрээр хүүхэдтэйгээ муудалцаад цонхооро үсэрсэн байж болзошгүй аж.

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: