"Дэлхийн чансаа"-гаас Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртжээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 01

Гүржийн Тбилис хотод жүдо бөхийн дэлхийн чансаа олгох гранпри тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд 36 орны нийт 256 жүдоч хүч үзэж байгаагийн ес нь манай жүдочид юм. Тэмцээний эхний өдөр манай таван бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн 66 кг-д Азийн аварга Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ. Тэрээр алтан медалийн төлөө Гүржийн бөхтэй барилдаж ялагджээ.

Мөн 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Д.Алтансүх нар долоо, 57 кг-д Ц.Хулан тавдугаар байрт шалгарав. Ц.Хулангийн хувьд эхний даваанд тэмцээн зохион байгуулагч орны бөхийг ялсан. Дараа нь “Рио-2016” олимпийн наадмын үеэр гавьяат тамирчин Д.Сумъяаг алтан медалийн төлөөх барилдаанд ялж аварга болсон Рафаэла Сильвад ялагдсанаар тавдугаар байрт орсон байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх