35-60 насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 28

Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 1-ны өдөр зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Тэнгэрийн Модун" ТББ-ын тэргүүн Г.Батхүү ажиллаж байна.

Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга тамирчныг тодруулах, дэлхий болон тивийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, ахмад тамирчдын идэвхийг өрнүүлэх зорилготой аж. Тэмцээнийг МЧБМХ-ноос МЧБХ болон МЧБМХ-ны уралдаан тэмцээнд оролцох журмын дагуу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны /UWW/ дүрмээр явуулана гэж хэллээ.

Тамирчдын насны ангилалыг 35-40 нас, 41-45 нас, 46-50 нас, 51-55 нас, 56-60 нас гэсэн насны үндсэн ангилалд өрсөлдөх аж. Оролцогчдын жингийн хувьд Ахмадын эрэгтэй 62 кг, 70 кг, 78 кг, 88 кг, -100 кг, +100 кг-ийн жингүүдэд хүч үзэх юм байна. Тэмцээн жингийн зөрүүгүй явагдана гэлээ .  

Жин тус бүрт эхний гурван байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнах юм байна. Уг тэмцээнд оролцож хүчээ сорихийг хүссэн тамирчдын мэдүүлгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 30-ны 10:00-14:00 цагийн хооронд Буянт-Ухаа спортын ордонд хүлээн авч, мандат олгоно. Оролцох тамирчин бүр иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг зөвлөж байна.

Анхааруулж хэлэхэд:
• Баг тамирчид төлөөлөн оролцох байгууллагынхаа нэртэй спортын бэлтгэлийн хувцсаар ижилсэж оролцоно.
• Тухайн байгууллагын тамга, тэмдэггүй мэдүүлгийг хүлээн авахгүй
• Багийн мэдүүлгийг бөхчүүдийн амжилтын хамт компьютерт шивж цэвэр нямбай бичнэ, гараар бичсэн мэдүүлгийг хүлээн авахгүй
• Мэдүүлэг өгсөн жинг өөрчлөхгүй

ЧӨЛӨӨТ БӨХИЙН МАСТЕРУУДЫН УАШТ хэдхэн хоногийн дараа буюу 5-р сарын 1-ны өдөр  “Буянт-Ухаа” спортын ордонд болно. 

 

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх