Татварын талаар иргэдэд өгөх үндсэн ойлголтууд

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 05 сар 09

Сүүлийн жилүүдэд манай улсад татварын талаар иргэдэд чиглэсэн олон төрлийн ажлууд амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Өмнө нь иргэдийн дунд татварын талаарх ойлголт тийм ч сайн байгаагүй гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Татвар нь улс орны болоод иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөх болон давуу тал, онцлогуудын талаар энэ удаад уншигч та бүхэнд тодорхой мэдээлэл хүргэхийг зорьлоо. 

Татварын зарчмууд:

•Бүх нийтийн байх –Орлого олж байгаа эрх зүйн бүх субъектүүдийг зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрээс үл хамааран татвар ногдуулах үйл ажиллагаанд хамааруулна.
•Тогтвортой байх-татварын хувь хэмжээ тогтвортой байхыг хэлнэ.
 
 

Татварыг ногдуулж буй объектоор нь:

     

- Орлогын албан татвар (хувь хүн, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар)
 
- Хөрөнгийн албан татвар (үл хөдлөх эд хөрөнгийн, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн, галт зэвсгийн албан татвар)
 
 - Хэрэглээний (нэмэгдсэн өртгийн, гаалийн, онцгой албан татвар)
 
 

Татварын тогтолцоо

•Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3-т “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” нь  иргэн бүрийн ёсчлон биелүүлэх үндсэн үүрэг болохыг заажээ.
•Татварын хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол улсад оршин суугч Монгол улсын иргэн албан татвар төлөгч байхыг хуульчилсан байдаг.
 
Албан татвар нь шууд болон шууд бус татвараас бүрддэг.
 
Шууд татвар нь: Хувь хүн хуулийн этгээдийн орлого, ашгийн хэмжээ болон эд хөрөнгийн үнийн дүнгээс шууд хамааралтайгаар тогтоодог татвар юм.
Шууд бус татвар нь: Хувь хүн хуулийн этгээдийн үйл ажиллагааны үл хамаарах тодорхой нэрийн бараа, үйлчилгээний нэр төрөлд тогтоодог татвар юм
 
 
 
 
 
 
 
 
Улсын төсөв
 
•Улсын санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор мөнгөн хөрөнгийг байгуулах, зарцуулахтай холбогдсон санхүүгийн нөөцийн төвлөрсөн сан юм.
•Улсын төсвөөр дамжин дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хэсэг нь хуваарилагддаг.
•Улсын төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг ба  орлого, зарлагын гэсэн ангилалтай байдаг.

 

Улсын төсвийн орлого нь дараах орлогоос бүрддэг.

•Татварын орлого
•Засгийн газрын бондын орлого
•Зээл хандив, буцалтгүй тусламжийн орлого
•Татварын бус орлого

 

Улсын төсвийн орлогын 70 гаруй хувийг татварын орлогоор бүрдүүлж байна.

 

 

Орон нутгийн төсвийн орлого нь дараах орлогоос бүрдэнэ.

•1.Орон нутгийн татварын орлого
•2.Улсын төсвийн татаас
•3.Өөрийн орлого, хандив, тусламжийн орлого
•4. Бусад орлого

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх