МАК цементийн үнийг өсгөсөн үү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 22 ・ 2

Сүүлийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдээр цемент хомсдож, борлуулалтанд олдохгүй боллоо. Барилгы улирал ид явагдаж байгаа энэ үед цемент бол барилгын гол түүхий эд билээ. Цементийн үнэ нэмэгдэхээр орон сууцны үнэ ч дагаад нэмэгдэх зэрэг маш олон сөрөг талтай. 

Барилгын материал бөөнөөр нь худалдаалдаг томоохон захуудад сүүлийн долоо хоногт цементийн үнэ огцом өсчихлөө. Тодруулбал, зуун айл болон гурвалжингийн гүүрний ойролцоох бүх барилгын дэлгүүрүүд нэг уут цемент 7000-8000 төгрөг байсныг 12000 төгрөг, нэг тонн тутам нь 150 мянган төгрөг байсныг 240 мянган төгрөг болгон, тонн тутамд 80 мянган төгрөгөөр нэмсэн ажээ.

Тэгвэл ченжүүд үүний учрыг тайлбарлахдаа гаалиар хятад цемент оруулахгүй байгаа. Харин ирэх сарын нэгнээс МАК цементээ зах зээлд нийлүүлж эхлэх юм байна. Ер нь хятад цемент үнэ хямд хэрнээ боломжийн байдаг тул хүмүүс худалдан авдаг ажээ.

Гэтэл дотоодын үйлдвэрүүд цементээ өндөр үнээр зарж их ашиг олохын тулд энэ мэт иргэдийг хөлдөө чирсэн хор найруулаад байдаг юм байна. Ченж нар ингэж ярьж байгаа учир нь МаК борлуулалтаа өндөр үнээсээ буулгагүйн тулд ийм арга хэрэглэж, цементийн үнийг автоматаар өсгөөд байгаа болотой. Ер нь үгсэн хуйвалдаж цементийн үнэ нэмвэл хуулийн хариуцлага хүлээх ёстой шүү дээ. МАК цементээ зөвхөн үйлдвэрээсээ гэхэд л 141.600 төгрөгөөр гаргаж байгаа гэнэ. Хотод ирэхээрээ бараг 200 мянга гарна гэсэн үг. Гэтэл бүхэл бүтэн 25 хувийн татвар төлж оруулж ирдэг гадаадын цемент үүнээс дариу хэд дахин хямд байгаа. Монголчууд бөгөөд МАК буюу Н.Номтойбаяр нар ийм л шуналтай сувдаг байх нь.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 22/

    xileer cement oruulaxiig zobshooroxgui bol shunaltai xulgaich nar unee buulgaxguee/ nomtoibauar garamgab nobsnnuud

    Хариулах
  • Бат / 2017 06 сар 22/

    Хятадаас хямд цемент оруулах зөвшөөрлийг олгочих тэгээд л зах зээлийн зарчмаараа болог

    Хариулах