Хязааланд айрагдсан таван адууны дөрөв нь эрлийз байна Шадар сайдаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 10 ・ 2

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын  96 жилийн ой, Үндэсний их баяр наадмы хурдан морины уралдаанаар өнөөдөр Хязаалан, Шүдлэн  уралдах хуваарьтай байгаа.  Наадмын хөтөлбөрийн дагуу хязаалан насны уралдаан өнөөдөр 08 цагт эхлэх ёстой ч 10 цагт гарааны зурхай руу хөдөлсөн юм.

Энэ жил хязаалан насанд 304  морь бүртгүүлснээс тал нь хэрлийз гэсэн шалтгаанаар хасагджээ. Улмаар хязааланд нийт 150 адуу уралдсан байна.  Хязаалан насны хурдан хүлгүүдийн түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ хурдаллаа. Харин айргийн тавд орсон таван хязаалангийн дөрөв нь  эрлийз байсан ажээ. Улмаар айрагдсан уг дөрвөн эрлийз морийг уралдаанаас хасахаар болжээ.  

Яг одоо шүдлэн насны уралдаан гараанаас гарах гэж байна. Үүний өмнө эрлийз  морьдыг хассан. Гэхдээ хэд хэдэн эрлийз харагдаж байна.

Хэдийгээр Шадар сайд У.Хүрэлсүх эрлийз морь уралдуулахгүй гэдгийг үүрэг болгосон ч энэ  нь  хаданд хашгирснаас ялгаагүй боллоо. Хууль дүрмээ баримтлахгүй байгаа морины комисстоо ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

Анхнаасаа зохион байгуулалт муутай болж байгаа хурдан морьдын уралдаандаа анхаарал хандуулаач ээ Шадар сайд аа.  Төрийн төмөр нүүрийг харуулж наадачин олныг хуурч эрлийз адуу уралдуулж байгаа уяачид,  морины комисстоо арга хэмжээ ав!!!


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 07 сар 14/

    mongol udmiin morid udaldax ni zuv

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 10/

    Hurelseh saidad talarhaj bn olon mori haslaa geh ym uguishde erliizdee l uraldana biz mash zub shiidber shu mongol aduugaa ingej l hamgaalah heregtei bsan ym tand bayrlalaa

    Хариулах