ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮД СОЛОНГОС УЛСАД ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 29 ・ 1

БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүрэгтэй хамтран ажиллах хүрээнд хэрэгжиж буй “Сурагч солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн найрал дууны 30 хүүхэд, 4 багш Ёнсү дүүрэгт айлчилж байгаа билээ.

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн авьяаслаг сурагчид Ёнсү дүүргийн иргэдэд урлагийн тоглолтоо сонирхууллаа. Тоглолт Ёнсү дүүргийн Концертын танхимд зохион байгуулагдаж, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын хамт олон, иргэд, үе тэнгийн хүүхэд багачууд үзэж сонирхжээ. Ёнсү дүүргийн иргэд Монгол хүүхдүүдийн тоглолтыг дахин дахин үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өндөр сэтгэгдэлтэй үлдсэн байна.

Мөн Ёнсү дүүргийн Засаг дарга багш, сурагчдыг маань хүлээн авч, хүндэтгэлийн зоог барин, гарын бэлгээ гардуулсан байна.

Ингэснээр Чингэлтэй дүүргийн хүүхэд багачууд 2016, 2017 онуудад ОХУ-ын Саха /Якут/-ын Хангаласкийн улус аймаг, Покоровск дүүрэг, БНХАУ-ын Манжуур, Хайлаар, БНСУ-ын Инчон хотын Ёнсү дүүрэг зэрэг газруудад тоглолт хийлээ. Тун удахгүй хүүхэд багачуудын маань төлөөлөл Солонгосын Сонгпа, Туркийн Пендик дүүргүүдэд очиж тоглоно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: