Д.Сумъяа алтан медаль, Г.Одбаяр хүрэл медаль хүртэж Монголын шигшээ багийн амжилтын буухиа үргэлжилсээр

Спорт ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 08 сар 31 ・ 1

Дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлж буй Гавьяат тамирчин Д.Сумъяа ДАШТ-ий 57 кг-ын жинд дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдаж, итгэл төгс ялалт байгууллаа.

Тэрбээр Японы тамирчин Цүкаса Ёшидатай бүтэн 13 минут барилдсаны эцэст базари үнэлгээгээр ялалт байгуулж Дэлхийн аварга боллоо. Ийнхүү  Монголын жүдо бөхийн дөрөв дэхь Дэлхийн аваргаар Д.Сумъяа тодорч, Олимп, дэлхийн хос медальтан боллоо.

 

 

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр дөнгөж сая өрсөлдөгчөө ялж, хүрэл медаль хүртлээ. Ийнхүү  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монголчууд нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай болж байна. Тэрбээр дагах барилдаанд Хятадын ӨМӨЗО-ы жүдоч Сайнжаргалтай хүч сорьж, торгуулиар ялж медалийн төлөө Азербайжаны бөхийг вазари үнэлгээгээр яллаа. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 1245545ророл / 2017 09 сар 01/

    Итгэл төгс ялаагүй шүү.дахиад сайн бэлтгэлээ хий .догшин азарга шиг байж итгэл төгс ялна

    Хариулах