“Монгол Хятадын Экспо”-д оролцох аж ахуй нэгжүүдэд зориулж МХЕГазар, ГЕГазартай хамтарсан сургалтыг хийлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 09 сар 12
 

"Монгол-Хятадын Экспо" хоёр дах удаагийн үзэсгэлэн арга хэмжээ энэ сарын 26-31 өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болно. Экспо арга хэмжээнд Монгол Улсаас 420 гаруй аж ахуй нэгжийн 600 гаруй үйлдвэр эрхлэгчид оролцохоор болсон.  Экспод оролцох аж ахуй нэгжүүдэд зориулж “Монгол Хятадын Экспо ” үзэсгэлэнд хэрхэн амжилттай оролцох нь” сэдэвт сургалтыг энэ сарын 5-наас эхлэн гурван өдөр хийсэн.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НМХГазраас “Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн”, “Ургамлын гаралтай бүтээгдэхүүн”, “Хүнсний бүтээгдэхүүн”, “Химийн бараа бүтээгдэхүүн”-ий    хадгалалт, тээвэрлэлт, хорио цээрийн хяналт, Гаалийн ерөнхий газраас   Улаанбаатар хот дахь гаалийн газраас гадаад худалдаа, гаалийн горим, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт зэрэг сэдвээр   “Монгол-Хятад Экспо” хоёр дахь удаагийн үзэсгэлэнд оролцох аж ахуй нэгжүүдэд сургалтыг/2017.09.09/ зохион байгууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх