П.Орхон армийн ДАШТ-ийг зорилоо

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 17

Чөлөөт бөхийн цэргийн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-23-нд Литвийн Клейпеда хотод болно.

32 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцохоор өчигдөр (2017.09.15) эх орноосоо мордов.

Тэмцээнд Монголын армийн спортыг төлөөлж эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд спортын мастер Г.Ханбүргэд, 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Э.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү, 63 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д спортын мастер П.Сүрэн, 75 кг-д спортын мастер П.Номин-Эрдэнэ нар зодоглоно.

'Арми'-ийн тамирчид хамгийн сүүлд 2014 онд тус тэмцээнд оролцоход Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар Цэргийн дэлхийн аварга болж байсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх