ОЮУТНЫ СМАРТ КАРТ СУНГУУЛАХ ХУГАЦААГ УРТАСГАЖЭЭ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 19

Их, дээд сургууль, коллежид суралцдаг оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог. Тодруулбал, сард 22 удаа үнэгүй зорчих эрхтэй байдаг. Энэ эрхийг авахын тулд автобусаар зорчих картаа “Смарт карт” компаниар цэнэглүүлэх ёстой. Харин хичээлийн шинэ жил эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч буй ч зарим их, дээд сургуулийн оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчих боломжийг авч чадахгүй байгаа юм.

“Смарт карт” компаниас “Өнгөрсөн наймдугаар сарын 28-наас эхэлж 2017-2018 оны хичээлийн жилд суралцах оюутны смарт картын сунгалтыг суралцаж буй сургуулиар нь дамжуулан авч эхэлсэн. Зарим сургуулийн оюутнууд ургац хураалтын ажилд дайчлагдсан учраас сунгалтыг ирэх сар хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Хэрэв карт сунгалтаас хоцорсон оюутан байгаа бол суралцаж байгаа сургуулийн захиргаандаа хандаж картаа сунгуулах хүсэлтийг “Смарт карт” компанид гаргах ёстой. Ингэж зохион байгуулахгүйгээр тухайн оюутан сургуульд сурдаг эсэх, чөлөө авсан эсэхийг мэдэх боломжгүй байгаа” гэв.

Харин өнөөдрийн байдлаар хэчнээн оюутан автобусаар хөнгөлөлттэй зорчихоор картаа цэнэглүүлж авсан бэ гэдэг албан ёсны тоо хэлэх боломжгүй байна гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх