Р.Отгонтулга өөрийгөө НӨАТ-ын азтан болгосон уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 20 ・ 19

НӨАТ-ын хуулиар иргэд авсан бараа бүтээгдэхүүн бүрийнхээ хоёр хувийг буцаан авах боломжтой. Мөн худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлснийх нь төлөө сугалаанд оролцож 20 мянгаас 400 сая төгрөг хүртэлх мөнгө хожих  боломжтой. Иргэдийг азтан болгох, автомат сугалааг Р.Отгонтулга захиралтай Гааль, татварын Мэдээлэл технологийн төв  улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцан  ажиллаж байгаа.

Уг газар журам зөрчиж 350 гаруй сая төгрөг олгосон гэх мэдээлэл бий. Энэ асуудлыг хав дарахын тулд  Сангийн сайдаа ятган журмаа өөрчлүүлсэн ажээ. Азтан тодруулж иргэдийн идэвхийг дэмждэг загварыг манайх Тайвань улсын туршлагаас  хуулбарласан. Харамсалтай нь  энэ загвар  Монголын хөрсөнд төдийлөн  тохирсонгүй бололтой. Р.Отгонтулга журмаа зөрчсөнөө өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Одоо бол иргэн А сугалаанд хожсоноо  мэдэхгүй  өнгөрөх нь түгээмэл болсон. Өөрөөр хэлбэл сугалаанд  хожигчдод зарцуулах мөнгө  журам өөрчлөгдсөнөөр  хумигдаж байгаа юм. Баяр наадам  хийж байгаа аятай иргэдийг хошууруулсан НӨАТ-ын сугалааны хувь заяа ингэсгээд өндөрлөж байх  шиг.   

Нэг хүн  хэдэн арван удаа азтан болсныг, нэг төгрөгийн баримтаар азтан болсон тохиолдлууд ч байх ажээ. Нэг  хүн  30 гаруй удаа азтан болсон асуудлыг Р.Отгонтулга  хуульд нийцэж байгаа  гэж тайлбарласан юм билээ.

Монгол Улсын татварын  байгууллага татварын  20 гаруй   системтэй. Эдгээр системийг өөр өөрийнх нь зориулалтаар  хэдэн мянган байцаагчид, иргэд, аж ахуй нэгж ашиглаж буй.  Р.Отгонтулга НӨАТ-ын урамшуулал олгох төслийн нэгжийн захирал болсныхоо дараа гаалийн 6, татварын 22, ebartimt гээд нийтдээ 30-аад системийн нэгдлийг хангасан Гааль, татварын мэдээллийн  төв улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулах санаачлагыг гаргаж, Ерөнхий сайд Засгийн газрын дэмжлэгийг авч  байв. Ингээд Монгол Улсын Гааль, татварын  системийн аюулгүй байдал, тасалдалгүй үйл  ажиллагаа Р.Отгонтулга болон түүний багийнхны гарт шилжсэн юм.  Ингэхдээ татварын байгууллагын дэргэд байсан Мэдээллийн төвийг үндсээр нь татан буулгаж,  ажилтнуудыг нь халж, 100 хувь өөрийн  хүмүүсээр багаа бүрдүүлжээ. Гэвч гадаадад өндөр боловсрол эзэмшсэн гэх залуус нь ажлаа хүлээж авсан цагаасаа татварын хяналтын  программыг доголдуулснаас архив устаж хүндхэн нөхцөл байдалд оруулжээ. Өөрөөр хэлбэл хяналтын программыг ажиллуулж чадах  нэг ч хүн багт нь байсангүй. Энэ асуудлаас  өнгөрөгч хоёрдугаар сараас долдугаар сар хүртэл татварын программууд доголдож, татварын байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орсныг батлах баримтууд бий.  Ингээд арга буюу хуучнаар ГТЕГ-ын даргын тушаалаар  хуучин мэдээллийн технологийн төвийн ажилтнуудтай хамтарсан Ажлын хэсэг байгуулж, системээ хэвийн байдалд шилжүүлсэн байна.

Хэвлэл мэдээллээр санхүү мэдээллийн платформ хийхээр зорьж байгаа , гадаадад өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн залуусаар баг бүрдүүлсэн тухайгаа байнга ярьдаг Р.Отгонтулга түүний багийнхны  мэдлэг чадвар нэг иймэрхүү.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Р.Отгонтулга нар эртнээс  холбоотой. Энэ ч утгаараа Ерөнхий сайд болонгуутаа Мэдээллийн технологийн зөвлөхөөрөө ажиллуулж,  тухайн үед Засгийн газраас хэрэгжүүлсэн томоохон төслүүдийг  түүнд хариуцуулсан гэдэг. Харин эхнэр н.Уянга нь Н.Алтанхуягийг Шадар сайд байх үеэс туслахаар нь ажиллаж ирсэн, ойр дотно харилцаатай. Энэ утгаараа аливаа  төсөл, тендерийг “ногоон гэрлээр” авч, нийгэмд танигдаж эхэлсэн  түүхтэй. Харин сүүлд АТГ-аас Р.Отгонтулгыг  Стандарт хэмжилзүйн газарт ажилладаг хадам ээжийнх нь хамт  шалгасан гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Харин энэхүү мэдээллийг Р.Отгонтулга үгүйсгэж байгаа бөгөөд энэ талаарх  асуултад “Би энэ систем дээр ямар нэгэн булхайтай зүйл хийхгүй гэж бодож байгаа”  гэж хариулужээ.  Түүнчлэн Их монгол хороололд амьдардаг байсан Р.Отгонтулгын амьдрал эрс дээшилж өндөр үнэтэй орон сууц худалдан авсан  тухай   ойрын эх сурвалжийн мэдээлэл ч бий.

Улсын төсвөөс санхүүждэг, өндөр цалин хангамжтай  энэ газарт хяналт тавьж, хариуцлага тооцдог субьект  байна уу. Хэн ч өөрийн зорилгодоо нийцүүлэн ашиглаж болдог программанд олон нийт  итгэсээр  байх уу,  их хэмжээний мөнгө, ашиг сонирхол нуугдаж байгаа юм биш биз.  Олон нийтэд хардах эрх бий. Харин хяналт тавьж, шалгаж тогтоох эрх нь хууль хяналтынхных гэж ер байна уу.

Г.Нар

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

19 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 21/

    Өөрийгөө азтан болгохоосоо илүүгээр иргэдэд очих мөнгийг нь идэх боломж ямар байгаа талаар судлах хэрэгтэй. Учир нь намайг тойрсон 10аад хүний хожлийн мөнгө болон жилийн эцэст ощлгогдох ёстой 10-40мянган төгрөгнүүд орон дансандаа ороогүй байгаа гэцгээж байна.

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 21/

    Миний ойр орчимын таньж мэддэг 156 хүнээс 3 хүн зөвхөн 1 удаа 20,000 төгрөг таарсан боловч мөнгө нь дансаар ороогүй байна. Нэг удаагийн тохирлоор хэдэн мянган хүн л хожиж байх юм. Энэ нэг л биш санагдаад байгаа юм даа. ҮҮНИЙГ ШАЛГАВАЛ ЗОХИНО

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    залуучуудад итгэх ямарч үндэслэл алга.Орон сууц худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрийг бас нэг хүн 30 удаа азтан болсон баримтыг шалгах хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    залуучуудад итгэх ямарч үндэслэл алга.Орон сууц худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрийг бас нэг хүн 30 удаа азтан болсон баримтыг шалгах хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    nudeer n' mungu n' goojig....

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    Арай дээ ингэж ард түмнээ хуурч болдог юмуу

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    Арай дээ ингэж ард түмнээ хуурч болдог юмуу

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    Арай дээ ингэж ард түмнээ хуурч болдог юмуу

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    Арай дээ ингэж ард түмнээ хуурч болдог юмуу

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    Арай дээ ингэж ард түмнээ хуурч болдог юмуу

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    залуучуудад итгэх ямарч үндэслэл алга.Орон сууц худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрийг бас нэг хүн 30 удаа азтан болсон баримтыг шалгах хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    өө ямар утгагүй юм бэ НӨАТ гэдэг нь тэгээд хэдхэн хүнийг тэжээж байдаг юм уу МУ-д шударга юм гэж байна уу хэрэв энэ нь хэдэн ах дүү нарын мэдлийн юм бол болих хэрэгтэй ийм маягаар НӨАТ төлөгч байгууллага хохирч бгаа бол үүнийг эсэргүүцэх хэрэгтэй ард түмээн

    1
    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    өө ямар утгагүй юм бэ НӨАТ гэдэг нь тэгээд хэдхэн хүнийг тэжээж байдаг юм уу МУ-д шударга юм гэж байна уу хэрэв энэ нь хэдэн ах дүү нарын мэдлийн юм бол болих хэрэгтэй ийм маягаар НӨАТ төлөгч байгууллага хохирч бгаа бол үүнийг эсэргүүцэх хэрэгтэй ард түмээн

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    guliisun har shaar ichdeggui l um bhda

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    caйх чадалтай залуу ш дээ залуу хүнийг ингэж урамыг хугалж болохгүй

    Хариулах
  • Эх / 2017 09 сар 20/

    Программыг хурдан засаачээ. Одоо ч мэдээ нь бүрэн гарахгүй хэвээр л байна...Өнгөрсөн жил зүгээр л байна. Сар, жилийн мэдээлэл бүрэн харагдахгүй болсон...

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    iimerhvv bugsnuuded arga hemjee avah heregtei

    1
    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 20/

    Хүмүүс тэнд ажилладаг хүмүүсийн ахдүү хаматан садан л урамшуулал авдаг гэж ярьдаг нь үнэн юм байна л даа. Нэг хүний оюутан дүү нь дандаа урамшуулал авдаг гэж оюутнууд ярьж байхыг сонссон. Тэгэж руамшуулал гэхийн оронд НӨАТ хувийн буцаан олгох хувийг нв өндөр болгооч арай олонд хүртээлтэй

    1
    Хариулах
  • зочин / 2017 09 сар 20/

    үүнийг шалгах цаг болсон байхоо иймэрхүү их мөнгөний эргэлтээс идэж ууж л байгаа угаасаа эхнэр нөхөр хоёулаа ихээхэн мөнгөний сонирхолтой хүмүүсээ ард түмэн бүгд мэдэж байгаа

    Хариулах