Нохой муур устгаж эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 21 ・ 1

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, “Базалт нэгдэл” ХХК, “Мөнхбуян оргил” ХХКзэрэг газрууд Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 82 мянга орчим золбин нохой, муурыг устгах төлөвлөгөөтэй ажиллаж эхний есөн сарын байдлаар 58 мянга орчим золбин нохойг устгасан байна.

Устгалын ажилд “Бид туслая” ТББ нь энэ оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс хяналт тавин ажиллаж байгаа юм.

  • Устгасан нохойг Хот тохижилтын газрын мэргэжилтэнтэй хамтран нэг бүрчлэн тоолж, устгалд оруулах.
  • Устгалын ажлыг дүүрэг бүрийн хороо бүрт хүрч ажиллах зорилготойгоор, сар бүр график гарган ажиллуулах.
  • Анчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажиллуулах зэрэг шаардлагыг өдөр бүр тавьж ажиллаж байна.

Мөн энэ оны тав, зургаадугаар сард Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын 15 мянган  эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх, пайз зүүх, паспортжуулах, вакцин хийх, ариутгал хийх ажил хийгдсэн. Дээрх ажилд иргэдийн санал хүсэлт, сэтгэл ханамжийн судалгаа авах ажлыг эхлүүлээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2017 09 сар 21/

    ene delhii deer zuvhen hun baih estoi yum shig baih yum, nohoi muurnii orond uursdee baisan bol yamar baih bol doo

    1
    Хариулах