Ц.Дашдоржийн 60 тэрбумын задаргаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 21 ・ 1

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Засгийн газар болон УИХ дахь нөлөөллөө ашиглан өөрийнхөө эзэмшлийн “Монгол тамхи Со” компанийг гаалийн татвараас үлэмж хэмжээгээр чөлөөлснөөр 60 тэрбум төгрөгийг намынхаа дараагийн сонгуульд зарцуулах тохироо хийсэн гэх мэдээлэл ид хөвөрч байна.

Үүний мөрөөр орвол Ц.Дашдоржийн лоббигоор импортын тамхины татвараас “Монгол тамхи Со” компанийг 25 хувиар чөлөөлсөн явдал нь Монгол Улсын холбогдох хуулиудыг ноцтойгоор зөрчсөн нь тодорхой болж байна. Мэдээж хэрэг авлигын эсрэг болон ашиг сонирхлын эсрэг хуулийн заалтууд шууд зөрчигдсөн. Тэрийг бол тоочих ямар ч шаардлага байхгүй. Энэ бол албан тушаалын гэмт хэрэг болох нь тодорхой. Өөр анзаарагдаагүй ямар хэрэг өдүүлснийг тодруулбал, Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл – Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг ноцтой зөрчсөн байна.

 

Хуулийн 4.1.6 Тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх;

 

4.1.7 Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандах;

 

гэсэн хоёр заалтыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар шууд зөрчжээ. Тэд тамхи импортлож буй 5 компаниас зөвхөн “Монгол тамхи Со”-г сонгон авч бусдаас нь 25 хувийн бага татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Импортын тамхинд 30 хувийн гаалийн татвар оногдуулсан журам дотор Ц.Дашдоржид зориулсан чухал заалт оруулсан нь: “Янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхи 5 хувийн татвар төлнө” гэдэг юм. Ц.Дашдоржийн үйлдвэрийн бүх түүхий эд Хятадаас импортлогдож байгаа бөгөөд нунтаг тамхи, шүүлтүүр, ороох цаас болон хайрцаг, баглаа боодлыг хүртэл Хятадаас оруулж ирдэг байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Тамир / 2017 09 сар 21/

    Энэ одоо арай л дэнднээ Дашдорж гэж мэдрэл муутай юм шиг хачин амьтан заа яахав та нар ингэж удаан даврахгүй байхаа цаг нь ирэхээр шорон руугаа илгээгдэх биз эрдэнэбат гэж нэг хужаа Моншолын нийгмээс зайлах цаг удахгүй байхаа

    Хариулах