УИХ-д сонгогдсон хүнийг сайдаар томилохгүй байх тохироо яригджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 21 ・ 1

МАН-аас ойрын өдрүүдэд гаргах шийдвэр олны анхаарлыг татав. Засгийн газраа шинээр байгуулах, НИТХ-ын дарга, нийслэлийн намын даргаа сонгох гээд сонгуулийн дараахь байдлаас ч ялгаагүй шинэ зохион байгуулалтад орох шаардлагатай болжээ. Үүний дагуу нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж НИТХ-ын даргаар хэнийг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Улмаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нарын нэрийг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэхээр болов. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж хэнийг нь НИТХ-ын даргаар сонгохыг хэлэлцэхээр болжээ. НИТХ маргааш хуралдаж ажлаа өгөх хүсэлт гаргасан Ц.Сандуйгийн хүсэлтийг хэлэлцэхээс гадна даргаа шинээр сонгох аж. Мөн нийслэлийн МАН-ын даргын албан тушаалыг хэнд өгөх вэ гэдэг асуудал бий.

Одоогийн засаг дотроос гэхэд Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх,  Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, УИХ дотроос гэвэл Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа гээд нар гэнэ. Гэхдээ УИХ-д анх сонгогдсон хүнийг сайдаар томилохгүй байх тохироо яригдаж байгаа гэнэ. Энэ дагуу Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар сайд болохгүй гэдгээ мэдэгдээд байгаа бололтой.  Мөн шинэ Засгийн газарт “дан дээлтэй” сайд томилохоор болбол олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хүнийг сонгох нь зүйтэй гэж үзсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: