“Баян айраг эксплорейшн” компанид хууль үйлчилдэггүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 21 ・ 1

Завхан аймгийн Их-Уул сумын төвөөс урд зүгт 45 км зайд байрлах Цэцүүх, Солонготын даваанд Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сумыг зорин химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан “Си Ар Си Ар Ти” ХХК-ийн ачааны автомашин онхолдож, 46 настай Г хавчуулагдан нас барсан хэрэг гарсан билээ. Уг машинд тээвэрлэж 135 литр азотын хүчил,  таван тонн давсны хүчил, шатах тослох материал осол болсон газарт багагүй хэмжээгээр асгарч  1.5:450 метр газар бохирдсон байдаг.

Бохирдсон орчны шороог Солонготын даваанаас 45 км зайд байх Их-Уул сумын төвийн хогийн цэгрүү бүтэн хоёр өдөр зөөжээ. Нутгийн  иргэд уг химийн бодистой  шороог хогийн цэгтээ хаяхыг эсэргүүцсэн  хэдий ч Их-Уул сумын Засаг дарга М.Гансүх буулгах зөвшөөрлийг олгосон ажээ. 

Үүнийг нь эсэргүүцэн "Их-Уул" хөгжил төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхдэлгэр  нөхцөл байдлыг цаг тухайд нутгийн иргэдэд мэдээлэх зорилгоор төрийн бус байгууллагынхаа албан ёсны пэйж хуудсаар live (бичлэг) хийсэн аж. Гэтэл сумын Тамгын газрын дарга И. Наранбаатар  нь Ц.Мөнхдэлгэр рүү утсаар ярьж "Хогийн цэгээс шороог буцаагаад зөөх гэж байна, хүрээд ирээч" гэж дуудсан байна. Гэтэл очсон дариу нь Засаг дарга нар болон сумын Засаг дарга М.Гансүх согтуу хэдэн хүмүүстэ йхамт байсан бөгөөд Ц.Мөнхдэлгэрийг доромжилж "Их-Уул сумын ажилд чи оролцох болоогүй шүү. Чамаар бид нар ажлаа заалгуулахгүй, сумаас зайлаарай" гэж хэлээд өшиглөж унаган дэвсжээ.

Мөн тэдэнтэй хамт байсан нэгдүгээр багийн Засаг дарга асан  Ч.Болдбаатар  Ц.Мөнхдэлгэрийн  толгой руу  нь хүртэл дэнвсэж, бүлэглэн зодсон гэнэ.

Уг нь  БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар байгуулагдсан МХЕГ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэж үзсэн юм билээ.

Ер нь хууль “Баян айраг эксплорейшн” компанид үйлчилдэггүй аж.  Бүхэл бүтэн химийн бодис тэр дундаа хүчлийг зүгээр л нэг ачааны машинд саванд хийж ачуулаад 1000 гаруй  км явуулах нь аюулгүй ажиллагаа лав яавч биш.

Г.Нар

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • иргэн / 2017 09 сар 22/

    ийм асуудал дээр шудрагаар үнэн зөв хариу өгчих мэргжлийн байгууллага байна уу жигтэйхэн мэдэмхийрсэн их мэддэгүүд л хоорондоо химлэлцэж байх юм

    Хариулах