Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 22

Нийслэлд өвлийн бэлтгэл ажил үргэлжилж байгаатай холбодуулан зарим газарт цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлаж байгаа билээ.  Өнөөдөр дараах газруудад засварын ажил явагдах тул холбогдох байгууллагаас хэрэглэгчдийг  хэрэглээгээ түр зохицуулахыг анхааруулж байна. 

Баянзүрх дүүрэг:

10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд
11:00-18:00 цагт: 19-р хороо Сүүн мөрөн, Монгол ёотон, Монбет ХХК-ууд, Иргэн Бямбацогт, Мөнхбаяр, Жамьянпүрэв, Оюунтуяа, Доохүү,

Сонгинохайрхан дүүрэг:

10:30-18:00 цагт: 14-р хороо Алтайн 6 Т-2 Иргэн Содномжамц болон ойр орчмоор
11:00-18:00 цагт: 7, 10, 24-р хороо Зээлийн 24-27, 33-34-р гудамж болон ойр орчмоор.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай аж. Хэрвээ өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх