Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 09 сар 30

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 10.  Санчир гараг.   Элдэв тэнгэртэн одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бич өдөр. 

                          Барилдлага: Шид 
                          Шүтэн барилдлага
: Хүрэлцэхүй    
                          Суудал: 
Ус 

Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх