Осол их гаргадаг "Тэнүүн огоо", "Сутайн буянт" компаниуд алдаагаа зассан уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 02 ・ 1

Дуслыг хураавал далай гэгчээр, бага багаар мэдэгдэлгүйгээр шах уу хамгийн их мөнгө олдог, хэзээ ч бараг дампуурдаггүй нэг салбар бол нийтийн тээвэр байна. Идэх хоолны мөнгөгүй ч байсан хүмүүс автобусанд суудаг шүү дээ. Гэтэл автобусны үйлчилгээ ерөөс сайжрахгүй юм. Бохир заваан, хүйтэн, бүдүүлэг, чадваргүй жолооч нартай, хуучин актлагдсан автобуснуудтай учир осол аваар их гаргадаг.

ҮҮнээс гадна “Сутайн буянт компани их асуудалтай байна.  Тус компани Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам дагуу 3328 га газрыг нийтийн тээврийн зориулалтаар таван жил эзэмшихээр гэрчилгээ авсан юм байна.  Ингээд 2010 оны 12 дугаар сарын шийдвэр гаргаж, 2011 оны дөрөвдүгээр сард тус дүүргийн газрын алба нь гэрчилгээжүүлж, баталгаажуулсан боловч НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоолоор “Автоимпекс” ХК-ийн хариуцсан ногоон байгууламж, явган хүний зам, доогуураа инженерийн шугам сүлжээтэй, нийтийн эдэлбэр газар гэж заасан байдаг аж.

Ер нь автобусны жолооч нарын хийж буй осол аваар хэрээс хэтэрч байгаа. Монгол Улс зам тээврийн ослын улмаас амиа алдаж буй үзүүлэлт буюу 100.000 хүнд ногдох нас баралт 21 байгаа нь Азийн орнууддаа эхний тавд эрэмбэлэгджээ. Тэр дундаа хүүхэд эрсдэх нь нэмэгдэж буй тул сэтгэл эмзэглүүлсэн үзүүлэлт болов. Осол хэргийн тоо ийм өндөр гарч байгаа нь жолооч, замын хөдөлгөөнд оролцогчдын ухамсар, сэтгэхүй, соёлтой шууд холбоотой. Замын хөдөлгөөнд оролцож буй автобуснуудын ард дагаж явсан машины жолооч нар угаартаж ухаан алдаж унахад ойрхон болдог. Өмнө замаа харахаа больж бөөн утаан дунд зүг чигээ алдах магадлал ч өндөр. Утаан дунд нь явган зорчигч орж ирээд автобусны араас явж буй машинд мөргүүлэхэд байг гэхээргүй болсон. Энэ их утаа тортог нь мэдээж автобусны насжилттай холбоотой. Үүнийг автобусны жолооч нартай холбохоосоо илүүтэйгээр тухайн нийтийн тээврийн компанийн удирдлагын буруу гэж хэлж бас болно.

Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобуснуудын дийлэнх нь БНСУ-д олон жил (10-аас дээш жил) үйлчилгээнд явсан гологдол автобусууд.

Албан журмын даатгагчдын холбооноос гаргасан тоон мэдээллээс үзэхэд зөвхөн “Д” ангилалтай жолоочийн гаргасан ослоос болж 2015 онд 948 сая гаруй төгрөгийн нөхөн төлбөр хохирсон иргэдэд олгожээ. 2016 онд 753 сая төгрөг хохирогчдод олгосон аж. Жилд дунджаар 1500 гаруй осол, зөрчил “Д” ангиллын жолооч нар гаргасны олонх нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусныхан.

Удаа дараа осол, зөрчил гаргадгаараа тэргүүлдэг нь “Сутайн буянт”, “Тэнүүн огоо” зэрэг компаниуд.  Одоо цас ороод эхэлчихлээ, өвлийн халтиргаа гулгу ид үүснэ, энэ компаниудын автобусууд осол гаргахгүй гэх баталгаа бий юу. 

Г.Наран 


  •  
  •  
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 10 сар 02/

    Дархан хотод хэдэн жилийн өмнө нийтийн үйлчилгээнд шинэ хэдэн том автобус оруулаж ирлээ,цагийн нарийн хувиартай иргэдэд үйлчлэнэ гэж сүр бараатай зарлаж байсан,гэтэл нөгөө автобуснууд нь хар утаа олгойдуулсан,тормоз нь хүн байхын аргагүй чахарсан хэдэн автобус өдөр бүр тав зургаахан хүнтэй байнга яв

    Хариулах