Асаргаа шаардлагатай ахмадуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрээр хийж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 10 сар 03

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих” жилийн хүрээнд Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнууддаа эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрээр очиж үзүүлж байна.

Энэ хүрээнд дүүргийн 397 ахмад настанд Дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв болон Энэрэл дээд сургуулийн гэрийн үйлчилгээний эмч, сувилагч нар хамтран гэрийн эргэлтийг хийж эхлээд байна.

Тухайлбал өнөөдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн өндөр настан н.Чимэддоржийнд очиж асаргаа, сувилгааг хийлээ. 19 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгос улсын эрүүл мэндийн сантай хамтарсан төсөлд хамрагдаж зөөврийн эхо оношлогооны аппарат, эмнэлгийн багаж хэрэгсэлтэй болсноор гэрээр асаргаа шаардлагатай иргэдэд ихээхэн ач холбогдолтой үйлчилгээ болж байгаа юм.

Тухайлбал ухаалаг технологи ашиглан зүрхний бичлэг, цуллаг эрхтний эхо оношлогоог ямар нэг цахилгаан үүсгүүр ашиглахгүй хийх боломжтой бөгөөд тухайн өвчтөний онош аппарат дээр түүх болон хадгалагддаг давуу талтай юм.

Гэрээр асаргаа эмчилгээ шаардлагатай байгаа ахмад настнуудад эмчийн үзлэг, мэс заслын боолт, хөдөлгөөн засал, бариа засал зэрэг 15 гаруй төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээд байна.

Чингэлтэй дүүргийн хувьд Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Эрүүл мэндийн төв болон, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 780 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх