Охин оролдсон гэх Л.Цандэлэгийн тухай хэн юу хэлэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 03 ・ 5

Есдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Хөх хотод Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо болж өндөрлөсөн. Энэхүү экспод Монголын талаас төрийн болон хувийн хэвшлийнхэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Түүн дотор Монголын морин спорт уяачдын холбооноос 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг багтаж, "Эрдэм транс" ХХК-ийн автобусаар явж тус үзэсгэлэнд оролцоод ирсэн юм байна.

Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд шилжих шөнө Замын-Үүдээс Сайншандын чиглэлд зорчихдоо автобусанд нь дайгдсан охиныг гэгээн цагаан өдөр хоргоосон учир Сайншандын цагдаагийн хэлтэст дөрвөн цаг байцаагдсан талаархи мэдээлэл хэвлэлүүдээр өчигдөр цацагдсан.

Тодруулбал, тэднийг Хөх хотоос гарах үед нэгэн оюутан бүсгүй Улаанбаатар явахаар автобусанд нь дайгджээ. Улмаар Замын-Үүдээс Сайншанд руу явах явах замд уяачдын холбооныхон уг бүсгүйг шоглож, хоргоож, өдсөн тул тэрбээр Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга албан тушаалтай аав руугаа утасдаж энэ талаар хэлснээр бүх асуудал эхэлжээ.

Охиныг нь шоглож, хоргоосон гэдгийг сонссон аав нь Авто тээврийн үндэсний төвийн хэсэг албаны хүмүүстэй шөнө Сайншандад очиж, автобусыг зогсоохыг шаардаж, улмаар автобусанд зорчиж явсан уяачдын холбооны 20-иод хүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл өгсний дагуу тэднийг дөрвөн цаг саатуулан байцаажээ. Энэ талаар твиттерт ийм жиргээнүүд өчигдөржин явлаа.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 10 сар 04/

    ОХИНЫ ЗӨВ ЭЦЭГ ХҮН ШИГ ХАНДАХБАЙТЛАА БИЕЭ ҮНЭЛЭГЧ ОХИДЫГ АВДАГ БАЙХ НЬ ЗАРГАЛД ДАВАРСАН ХӨГШИН ЭРС

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 04/

    ОХИНЫ ЗӨВ ЭЦЭГ ХҮН ШИГ ХАНДАХБАЙТЛАА БИЕЭ ҮНЭЛЭГЧ ОХИДЫГ АВДАГ БАЙХ НЬ ЗАРГАЛД ДАВАРСАН ХӨГШИН ЭРС

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 03/

    Архи уувал 2 толгой чинь солигдох магадлалтай

    Хариулах
  • Эх / 2017 10 сар 03/

    Тоглоом нь шоглоом болж дээ... Хүний нялх охиныг өөрийн охин шиг бодож хандахгүй дээ... Арай ч хүчин биш байх... Тоглоом тоотой нь дээр гэдэг. Манай эрчүүд албатай мэт архи уучихаад, хөлчүүрхдэгээ болих хэрэгтэй ээ!!!

    Хариулах
  • шаабар / 2017 10 сар 03/

    өөрсдөө учраа олцогоосон нь дээр дээ. Олон хүнтэй автобусан дотор яаж хүчин хийх вэ дээ. Халамцуу нөхдийн ялимгүй дэггүйтсэнийг сүржигнүүлчихсэн юм биш үү.

    Хариулах