С.Төгс: Орондоо сайн байсан эмэгтэй хүн эр хүнийг тогтоож чадахгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 03 ・ 6

Загвар өмсөгч С.Төгс саяхан өөрийн "Addict" студиэ нээж охид бүсгүйчүүдэд зөвөлгөө өгөх болсон. Түүний хамгийн анхны моделиор "MNTM" шоуны ялагч Цэрэндолгор ажиллаж харин гэрэл зурагчнаар түүний найз залуу болох Цэнгүүн ажилласан байна. Авьяаслаг залуусын хамтын бүтээл загвар өмсөгч бүсгүйн цахим хуудаснаа нийтлэгджээ.

Тэрээр саяхан "Зэвүүн яриа " ток шоунд оролцож өөрийн үзэл бодлыг хөтлөгч залуутай хуваалцжээ. "Сайхан залуусын эрлэг" хэмээн нэг хэсэг хэвлэлээр цоллуулаад авсан загвар өмсөгч бүсгүй эрчүүдийн тухай ийн хэлжээ.

"Засагдахаар зан ааштай хүн байвал засая гэж бодно. Орондоо сайн эмэгтэй хүн эрэгтэй хүнийг байлгаж чадахгүй, хоол аймар сайн хийдэг хүн эрэгтэй хүнийг байлгаж чадахгүй. Ер нь ямар ч сайн эмэгтэй байсан ч яаг цагаа тулбал эрэгтэй хүнийг байлгаж чадахгүй.  Зүгээр л өөрөө байхыг хүссэн эрэгтэй хүн л байдаг. Эмэгтэй хүн л 100% хичээгээд бүхнийг засна гэдэг хэцүү. Өөрөө эрэгтэй хүн ухамсарлаад "би энд л яг байхыг хүсч байна" гээд өөрийгөө зуун хувь мэдсэн эрэгтэй хүн л эмэгтэй хүн хичээсэн хичээгээгүй байдаг гэж би боддог.

Ямар ч relationship-д эрэгтэй нь ч хичээх ёстой, эмэгтэй нь ч хичээх ёстой гэж л боддог. Эрэгтэй хүн ямар нэг хэмжээгээр бэлэн биш бол бэлэн биш л байна. Яаж ч хүчлээд яаж ч тэвчээртэй зан гаргаад бэлэн биш бол бэлэн биш л байна гэж би ойлгосон" хэмээжээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: