Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд ямар үр дүн гарав

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 10 сар 04

 

Монгол улсад энхийн цагт өдөрт гарч буй гэмт хэрэг тэр дундаа гэр бүлийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн гэмт хэргийн тоо дайн самуунтай байгаа улстай энэ тэнцэж байсан нь манайд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль зайлшгүй хэрэгтэй болсныг харуулсан.

Энэ ч үүднээс 2004 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн ч өдөр ирэх бүр гарч ирж буй гэмт хэргийн байдал, хохирогчид үзүүлэх тусламж, үйлчилгээ тодорхой бус, энэ төрлийн хэрэг, зөрчлийг холбогдох хуулиудад тусгайлан зааж өгөөгүйгээс гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад ач холбогдлоо өгөхгүй байгааг амьдрал харуулсан.

Гэр бүл бат бэх байхын гол үндэс нь Монгол улсын тусгаар тогнолтой зайлшгүй холбоотой. Иймээс уг хуулийг өнөөгийн нийгэм, цаг үе, дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэх үүднээс Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулж, дагалдан гарах 10 гаруй журмыг батлан гаргаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан Дэд зөвлөлийг байгуулан ажиллуулсан нь цагаа олсон хэрэг байлаа.

Үүний үр дүнд 2017 оны 2 дугаар сараас Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар гэр бүлийн хүрээнд үүсдэг байсан гэмт хэргийн гаралт өнөөдрийн байдлаар 16.0 хувиар буурсан гэсэн цагдаагийн байгууллагын дүн мэдээ гарч.

Энэ үнэхээр том амжилт. Айх айдасгүйгээр гэр орондоо амар тайван амьдрах болсон мянга мянган гэр бүлүүдийн өмнөөс уг хуулийг шинэчлэн найруулан, батлуулахад гар бие оролцсон хүмүүс тэр дундаа С.Бямбацогт сайдад талархаад баршгүй. 

 

А.Баярмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх