Худалдаа эрхлэгчид өлсгөлөнгөө зогсоожээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 04 ・ 1

Баянгол дүүргийн 20-р хороо, 1-р хороолол 32-ын автобусны буудлын орчимд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулж буй иргэдийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга С.Одонтуяа уулзлаа.

Өлсгөлөн зарлаж буй иргэдийн төлөөлөлд дүүргийн засаг дарга өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль, нийслэлийн журмыг дахин тодорхой танилцуулж өөрийн зүгээс хууль зөрчиж ямар нэг шийдвэр гаргах боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Нэг цаг гаруй ярилцсаны эцэст худалдаа эрхлэгчид өлсгөлөнгөө зогсоох шийдэлд хүрчээ. Тэдний өлсгөлөн зарласан гол шалтгаан нь 32-ын автобусны буудлын урдах газрыг хэн нэг иргэн болон аж ахуй нэгж, албан байгууллагад өгөх гэж байна гэсэн хардалт байсан аж. Тиймээс тус газрыг дүүргийн эзэмшилд байлгаж хувь хүн болон албан байгууллага, аж ахуй нэгжид олгохгүй гэдгийг дүүргийн Засаг дарга албан ёсоор хэллээ. Түүнчлэн нийслэлийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг худалдаа эрхлэгчид өөрсдийн биеэр хөөцөлдөж шийдвэрлэхээр тогтсон байна.

Энэхүү уулзалтад Нийслэлийн худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга н.Оюунболор, Нийслэлийн хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Э.Сансар, хуулийн хэлтсийн дарга Т.Батбаяр нар оролцжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 10 сар 04/

    Анхнаасаа л тэд ингэж хууль бус юм шаардаж дүвчигнэх хэрэггүй байсан,ерөөсөө хууль бус юм тулган шаардсан тэр нөхдийг зүгээр л орхих хэрэгтэй,тэдэнд зориулаж хуулиа цуцлах болж байна уу?ийм юманд ая тал засаж битгий доошоо ор,зүгээр л орхи

    Хариулах