Хэн сайд автын осол гаргаж, хүний аминд хүрэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 04 ・ 3

Есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг Түлүүгийн давааны орчим, "Дондогийн булаг" гэдэг газар автын онц ноцтой осол гарчээ. Ослын улмаас мотоциклтой зорчиж явсан иргэн Ч “Мерседес Бенз жи класс” маркийн ... улсын дугаартай машинд мөргүүлж нас баржээ.

Уг автомашинд Засгийн газрын сайдын үүрэг гүйцэтгэгч, олны танил урлагийн хүнтэй согтуурсан байдалтай хамт явсан гэх мэдээллийг эх сурвалж өгөөд байна. Одоогоор автомашиныг хэн жолоодож явсныг тогтоогоогүй бөгөөд хурууны хээгээр таних үзлэг хийгдээгүй гэх мэдээлэл ч байна.

Тухайн үед авто осол болсон газарт цагдаагийн байгууллагаас шинжилгээ хийгээгүй, аймгийн прокурор шууд хяналтдаа авсан гэнэ. Нас барсан иргэн Ч нь хамгаалалтын каск, цацруулагч бүхий мотоцикл унаж явсан эсэх нь тодорхойгүй байгааг эх сурвалж дурдлаа.
Эх сурвалж:DNN.MN

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 10 сар 06/

    ХОХИРОГЧ хохироод өнгөрөх юм байна. ЭНЭ хуулийн дампуурсан ажилтан нарыг яах вэ?

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 06/

    ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛДЭГ ЮМ

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 04/

    Хэргийн газарт үзлэг хийгээгүй,прокурор шууд хяналтанд авсан гэдэг юу гэсэн үг вэ?аймагийн цагдаагаас хүн дуудахад жараадхан км газар,хохирогч касктай явсан эсэх нь энд ямар хамаа байна,каскгүй хүнийг машинаар мөргөж байх болж байна уу?ийм нэг дураараа дургидаг явдлаа зогсоох цаг болсон шүү.

    Хариулах