"Аз хур" хуурамч гэх хямдралыг ШӨХТГ шалгаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 04 ・ 14

Хямдрал нэрээр олон түмний халаасыг сэгсэрч байна. Хамгийн хэрэгтэй, сайн, сайхан зүйл тэгтлээ хямдардаггүй шүү дээ. "Номин" сүлжээ дэлгүүрийн хямдрал гэж олныг гонсойлгосон зүйл удаа дараа болоод, тэд ч ичээд, иргэд ч бухимдаaд таг болсон. Яг энэ түүхийг "Аз хур" номын дэлгүүр бараг давтчихлаа шүү дээ. 

Тодруулбал, “Аз хур” номын их дэлгүүрийн “72 цаг 72 хувийн хямдрал” байв. Номд дугаарлаж байгаа иргэд ч ёс зүйтэй, дэг журамтайгаар дугаарлан хүн бүр багадаа л 3-5 ном худалдаж авч байгаа харагдсан. 

Эднийх 70 хүртэл хувийн хямдрал зарлаад байгаа гэж байсан тул иргэд ингэж олноор очсон хэрэг. Гэвч олны урмыг хугалсан нэг зүйл нь номын хуучин үнээс илүү үнэ нэмж бичээд, шошгон дээр нь давхарлаж наасан явдал байлаа.

“Хаан төрийн нууц”, “Цагаан соёот”, “100 баримт” зэрэг номнуудын үнэ нь хямдрах битгий хэл нэмэгдсэн байсанд худалдан авагчид ихэд гомдол мэдүүлж, ШӨХТГ-т хүртэл ханджээ. Тиймдээ ШӨХТ уг номын дэлгүүрийг шалгаад эхэлсэн байна. 

Харин үүнтэй холбоотойгоор ШӨХТ-аас “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсан мэдээллийг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын даргын 2017.10.03-ны өдрийн 1/14 дугаар удирдамжийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Аз хур” ХХК-ийн номын хямдралтай худалдаанд хяналт шалгалтын ажил хийгдэж байна.

Тус хямдралтай худалдаанаас номын худалдаа хийгээд үнийн дүнгийн зөрүүтэй байгаа иргэд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт худалдаж авсан ном, нотлох баримтын хамт ирж мэдэгдэнэ үү” гэсэн байна. 

Ер нь хямдрал нэрээр бусдын халаасыг сэгсэрдэг нөхдийг энэ мэтээр шалгаж байх хэрэгтэй юм байна. Яагаав хүнсний дэлгүүрүүд хугацаа дууссан бүтээгдэхүүнийхээ шошгон дээр шинэ хугцаа бичээд давхарлаж наачихаад, хямдрал хэмээн борлуулдаг шүү дээ. Уг нь тэр нь хогийн саванд орох ёстой хүнс байтал хүний ходоодонд орчихдог.  Харин эднийх үнийг нь нэмж бичиж шошго наасан хэрнээ хямдрал гээд зарчихсан байгаа юм хэмээн ШӨХТГ шалгаж байна. 

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

14 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 10 сар 06/

    Өрсөлдөгчийн захиалгат шалгалт байна. Өрсөлдөгч нь хямдралаар олон үйлчлүүлэгч татахаар атаархахдаа шалгуулахаар гомдол өгдөг. Уг нь адилхан хямдрал зарлаад юм уу үйлчилгээгээ сайжруулаад эсвэл бараагаа өргөн сонголттой болгох гэх мэтээр өрсөлдөх нь зүйтэй. Хүний мууг үзэх гэсэн хүмүүс нэг их хол яв

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 06/

    100 баримт гээд зурагт ном лав 4900 байснаа 6900 болгоод үнэ дэвхарлаж наасан байсан. асуухаар
    өөдөөс тайлбар хийж л байна лээ

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 05/

    Энэ нь хүний сэтгэл зүйгээр тоглож байгаа хэрэг шүү дээ. Ёс зүйтэй улс оронд бол ингэхийг хориглодог юм. Би ЭЛБА г нэг удаа ингэж байхыг нь мэдэх юм байна.

    Хариулах
  • зочин / 2017 10 сар 05/

    худалч, хулгайч , луйварчин

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 05/

    zugeer l zailj uz, umnu n yamar ch nomiin delguuruud iim hyamdral zarlaj bsniig 50 naslahda medehgui l yum bn, bitgii ataarh, busdiin sain saihni tulu hiij bga zuileer baharh za erhem setguulch nertei hun guia, humuus uurt taalagdsan heregtei nomoo avaad l bsan sh de, ene l chuhal, tamiin togooni ul

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 04/

    ene muusain site-uudad bichih yum olddoggui yum bhdaa chaawaas

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 04/

    Шалгаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ шалгалтын үйл явц дуусахаар нь бусдын халаасыг сэгсэрдэг энэ тэр гэх үгээ хэрэглэх ёстой байх аа сэтгүүлч гуай. ФБээр нэг яваад байгаа л даа. Азхур ч мэдэгдэл хийсэн байна лээ шдээ. Номын үнээ буруу хэвлэсэн гээд. Угаасаа би ч тэр номыг нь мэднэ л дээ. хэдээр зара

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 04/

    delguuruudiin hyamdral ihenhdee hudlaa baidag bolutiin hansh deer toglodog sh dee jishee ni nomin

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 04/

    Юу шалгуулах гэж байгааг ч мэдэхгүй хөөрцөн юмнууд. Нэг нь бичиж, нэг нь дэмжвээ мөн

    Хариулах
  • Сэтгүүлчид өөрсдөөсөө ичээсэй - / 2017 10 сар 04/

    үзүүрийг цухуйлгаж үзээгүй байх даа чи. Ядаж наад хуулж тавьж байгаа мэдээллээ хаанаас ч олсон юм зайлуул даа

    Хариулах
  • Сэтгүүлчид өөрсдөөсөө ичээсэй / 2017 10 сар 04/

    Үг үсгийн алдаагүй ч биччихэж чаддаггүй сэтгүүлч нэртээ хүн гуай чи лав ном уншдаггүй байх аа. Хөөрхий дөө юмны учрыг мэдэхгүй байж сайтынхаа хандалтыг нэмэгдүүлэх гэсэн мэдээлэл үеэ өнгөрөөсөн хойно оруулж хүмүүсийг төөрөгдүүлэхээ болиоч. Ядаж хямдралаар нь очиж үзсэн юмуу даа. Аягүй бол хамрынхаа

    Хариулах
  • Zochin / 2017 10 сар 04/

    Ene busad nomin delguuruudiin ter dundaa Internomin ywulga bhaa! Yahw neg n amjilttai zuil hiichiheer busad n shuumjilj darah geed bdag muuhai mongol zan l bn l daa, zailuul! Heden huwi hymdarsan, ysan iisen talaar humuus bugd medej bgashdee! Ywj ywj unen yalna doo!

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 04/

    Za zailaa. Iim yum bicheed bhdaa yadgiin. Az huraas medegdel hiisenshdee. Hevleliin aldaa bsan gej. Busad delguuruudeer zaragdaj bgaa unees l hyamdarsanshd. Minii asvsan nomnuud yag l 72% hyamdarsan bsan. Oor yamarch nomiin delguur ingej hyamdruulj chadahgui shuu. Tenegtej nomiig hooltoi haritsuulj

    Хариулах
  • Зочин / 2017 10 сар 04/

    zov bna shalgah heregtei

    Хариулах