Яармагийн гүүрийг маргааш болтол хаалаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 05

Хан-Уул дүүргийн  3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийг яаралтай засварлах шаардлагатай болсон тул  2017 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагаас 5-ны 06:00 цаг хүртэл түр хааж, засварын ажил хийхээр боллоо. Тиймээс дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн Яармаг чиглэлээс ирэх хөдөлгөөнийг Богд уулын арын замаар, Чингисийн өргөн чөлөөнөөс гүүр рүү чиглэх  хөдөлгөөнийг Хуучин төмөр бетон гүүрээр  сөрөг урсгалаар явуулахаар  зохион байгуулах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх