Хүний эрхийн Үндэсний Комисс Булган аймагт ажиллаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 10 сар 05

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2017 оны 10 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Булган аймагт ажиллаж "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нээлттэй өдөрлөгийн үеэр иргэд болон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзалт-ярилцлага хийж, нутгийн иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдлыг шалгаж, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн албан хаагчид, хуулийн байгууллагын ажилтнуудын төлөөлөлд хүний эрхийн сургалт явуулж байна. Мөн хүний эрхийн хяналт шалгалтын хүрээнд саатуулах, баривчлах, цагдан хорих байруудын хүний эрхийн нөхцөл байдалтай танилцана. Нутгийн удирдлагаас сүүлийн 3 жилд нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан эрх зүйн актуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийж, охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх болон байгаль орчин, уул уурхайн салбар дахь тулгамдаж буй асуудлаар мэдээлэл цуглуулж, холбогдох төрийн албан хаагчидтай уулзах юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх