ХОРТ ХАВАР БА ТАРГАЛАЛТ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 06

АНУ-ын Өвчлөлтийн хяналт, эмчилгээний төв(CDC)-ийн эрдэмтэд таргалалт хорт хавдар үүсгэж байгааг зарлалаа. Бидний судалгаагаар зарим зүйлийн хорт хавдар таргалалттай холбоотой үүсдэг болох нь тогтоогдлоо. Харин энэ тухай ихэнх америкчууд мэдэхгүй байгаа нь харамсалтай хэмээн тус төвийн орлогч захирал, доктор Энн Шухат мэдэгдлээ. Мөн тус төвийн доктор Лиза Ричардсон турах нь хорт хавдраас хамгаалах сайн арга гэж хэлжээ. Учир нь эдгээр эрдэмтдийн судалгааны явцад таргалалт 13 зүйл хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогдож өнөөдөр энэ өвчинд 630 мянган илүүдэл жинтэй америк иргэн нэрвэгдээд байгаа юм байна. АНУ таргалалтаар дэлхийд тэргүүлдэг бөгөөд гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байдаг юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх