"Эрдэнэт"-тийн 49 хувийг дээд шүүхээр хэлэлцэнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 09

УИХ-аас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрд шилжүүлж авах тухай Засгийн газрын тогтоолыг баталсан билээ. Тогтоолыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд ОӨУБЕГ-аас эзэмшлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан явдлыг Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзсэн. Мөн “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн зүгээс шүүхийн байгууллагад хандсан байдаг. Улмаар гомдол гаргасан 'Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн төлөөлөгчид хоёр шатны шүүхэд ялаад байгаа юм. Өнөөдөр уг асуудлаар Улсын дээд шүүх хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргахаар товоо зарлаад байна.

Улсын дээд шүүхийн зарын хэсэгт энэ талаарх мэдээллийг байршуулахдаа,“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 453 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0597 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор Улсын дээд шүүх хэлэлцэнэ” гэж тодотгосон байна. Уг асуудал Дээд шүүхийн хуралдааны товлолоор 13-рт дэслэгдсэн бөгөөд үдээс хойш хэлэлцэгдэнэ гэсэн чигтэй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх