Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 10 сар 30
・ 15

Өнөөдөр худалдаа эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Худалдаа эрхлэгчдийн анхдугаар их хурлыг зохион байгуулах гэж буй талаараа мэдэгдсэн юм. Энэ үеэр Х.Бат-Ялалт ярихдаа "Бидэнд мөнгө байхгүй учраас телевизүүд, сэтгүүлчдэд мөнгө төлж чадахгүй, тиймээс та нар мэдээл. Монголын сэтгүүлчид, улстөрчид эмч нар бүгдээрээ өөрийгөө худалдаж амьдарч байна. Хамаг юм худалдагдсан. Сэтгүүлч та нар хоногийн зээл гэж мэдэх үү. Энэ худалдаачид хоногийн зээлэнд баригдаад архинд орж байна. Зээлээс зээлийн хооронд амьдрал нь доройтож байна" хэмээн загнаж, зандрангуй шүлсээ үсчүүлэн уцаарлаж байх юм. Увиагүй нахалны шальчигнах энэ байдал нь түүнийг хэрүүлч авгай мэт харагдуулав.
Ер нь хэн ч бай хүний төлөө амьдарч буй мэт аашилж, авирладагаа больцоочих хэрэгтэй баймаар юм. Бүх хүн өөрийгөө худалдаж амьдарч байгаа бол Х.Бат-Ялалт чи ч өөрийгөө худалдаж амьдарч байгаа гэсэн үг юм уу.
Х.Бат-Ялалт гэдэг нь гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг олонд нийтэд цацсан хоёр нөхрийн нэг.
Түүний согтуу бичлэгийг олон нийтэд цацаж, улмаар хэвлэлийн хурал хүртэл хийж байлаа. Ингэхдээ тухайн бичлэгийг цацахгүй хэмээн авсан 50 сая төгрөг авсан байдаг.
Эл үйлдэл гарсны дараа түүнийг эр хүний жудаггүй хэмээн ихэд голж байв сошиалчид. Зургадугаар сард ийм байдлаар цараа таниулсан Х.Бат-Ялалт өнөөдөр мөн өөрийгөө харууллаа.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.