УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүүхдийн тоглоомын талбайг дахин сэргээлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2017 10 сар 31 ・ 2

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнгөрсөн амралтын өдрүүдээр торогтоо ажиллалаа. Тэрээр СБД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23, 24 байрны өмнөх хүүхдийн тоглоомын талбайг шинээр тохижуулан оршин суугчдад хүлээлгэн өглөө. 
Тус дүүргийн хоёрдугаар хорооны иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх цогцолбор барилгыг нэгдүгээр хорооны хүүхдийн талбайн газар дээр барихаар барилгын ажил эхлээд байсныг өнгөрсөн хавар зогсоож, хүүхдийн тоглоомын талбайг дахин сэргээх ажлыг эхлүүлсэн юм. 
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын хүсэлтийн даруу Нийслэлийн засаг дарга барилга барих газрын эрхийг цуцалж, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас тус хүүхдийн тоглоомын талбайг дахин тохижуулж хүлээлгэн өгсөн байна. 
Ийнхүү хоёр жил орчим тоглох талбайгүй байсан хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх тоглоомын талбайтай боллоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Сонгогч / 2017 11 сар 02/

    Баяр хүргэе! Ингээд байвал харин ч аав, ээж, ах, эгч нартаа хэлээд Таныг сонгуулаад байнаа хөө.Эрхэм Д.Цогтбаатар гишүүнээ одоо манай байрны гадна талыг тохижуулж өгөөч. Гуйж байна.Бидэнд болон миний дүү нарт тоглох газар байхгүй.Удахгүй нэг нь байшингаа барих байлгүй дээ.Бидний тоголдог талбай одоо

    1
    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 02/

    Байр болгоны дунд ийм тоглоомын газар хийх ёстой. мундаг байна.

    Хариулах