“Macau Open - 2017” олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Уг тэмцээнд Монгол улсын өсвөрийн таеквондочид ганзаг дүүрэн эх орондоо ирлээ.

Өсвөрийн таеквондочид дэлхийн тавцнаа Ривер клубээс мэндэллээ

 

 

Уг тэмцээн нь дэлхийн 8 орны 450 гаруй өсвөрийн тамирчид оролцсон бөгөөд Монгол улсын тамирчид, тухайлбал Ривер клубын тамирчид Мягмарбаяр багштай  Б.Ундрам, Н.Эрхэс, Б.Гарьд нар нийт 3 алт, 4 хүрэл медиалаар энгэрээ гялалзуулж амжилттай оролцон Эх орныхоо нэрийг Макао төдийгүй дэлхийн тавцнаа дуурсгалаа.  Бяцхан тамирчиддаа дараа дараагийн тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье.