А.Баасандорж: Харумафүжи намайг үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 11 сар 24 ・ 9

Залуу сумоч Таканоива А.Баасандорж "Монголын сумо бөхийн холбоо" ТББ-ын Ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяртай болсон үйл явдлын талаар чин сэтгэлээсээ ярилцсаныг хүргэж байна.

Япон Улсад одоо болж буй асуудлаар Таканоива Кёкүшюзан руу өөрөө залгаж ийнхүү ярьжээ.

Таканоива А.Баасандорж ярихдаа, "Сайн байна уу? Д.Батбаяр ахаа, таныг Японд ирсэнийг би мэдэж байсан. Би юу болсоныг танд үнэнээ хэлье. Дүү нь ахдаа бүх үнэнийг хэлье. Мэдээгээр Ёкозүна Харумафүжи аварга залуу сумоч дүүдээ анхааруулга хийж ярьж байхад нь "утсаар ярьж байсан" гэж байгаа нь худлаа. Тэнд байсан хүмүүс бүгд ярьж байхад нь л утсаа жаахан оролдож байсан. Тэгсэн гэнэт Харүмафүжи аварга ойртож ирээд зодсон. Намайг үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон. Би 2 гараараа толгойгоо хамгаалсан. Бараг 40-50 удаа цохисон байхаа.

Шөнийн 01.00 цаг болж байсан учраас эмнэлэг явах боломжгүй байсан. Маргааш нь эмнэлэг явсан. Эмч намайг үзэж гайхаад, оёдол тавьсан. Манай үсчин миний сүмогийн үсийг хүртэл засч чадахгүй байсан. Тэр явдал болсоны дараа өрөөндөө буцаж ирэх үед толгой өвдөж, нэг талын чих юу ч сонсохгүй болчихсон. Одоо ч гэсэн муу сонсогдож байгаа. Их өвдөж байсан учраас, өвчин намдааж эм авсан. 

11 сарын 02-нд толгой маш их өвдөж байсан учраас эмнэлэг явж толгой намдаах эм авсан. 11 сарын 04-нд дахиж эмнэлэгт үзүүлээд 05-нд эмнэлэгт хэвтсэн. Тэр өдрөө ч гэсэн чих өвдөөд унтаж чадаагүй. Их өвдсөн учраас толгойны зураг авахуулсан. Эмчийн үзлэгээр толгой цуурсан гэсэн хариу гарсан. Оякатагаасаа айж байсан учраас нууж байсан. Дээр нь энэ асуудлыг хэнд ч хэлэхгүй гэж бодсон боловч аргагүй эрхэнд ояката мэдэж цагдаад өргөдөл өгсөн” гэж 11 сарын 23-ны оройн зургаан цагт Кёкүшюзан Д.Батбаяр руу Таканоива А.Баасандорж ярьжээ. 

zuv.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 11 сар 26/

    Аварга аварга гээд долигноод зодсоны зөв зодуулсаны хохь гэж ярьж бичиж байгаа хүмүүс өөрсдөө аль нэг сэлэм эргүүлэгч аваргад зодуулсан бол яах байсан бол

    Хариулах
  • иргэн / 2017 11 сар 25/

    Хүн зоддог тэр азгар нүүрт араатныгаа хуулийн дагуу хатуу шийтгээд сумогоос хөө.

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 25/

    baidag l asuudal xoorondoo zohitsood ch bolow neg er xunii shinj chanar gargaad bie bieneesee uuchlalt guigchihsan bol.Ataarhuu japan nar dor ni ulguud iim asuudal uuchihlee shuu dee.Xunii nutagt bie bienee xairlaj yawah yostoig awarga maani ch bodoj gegeeleg uudam tenuun setgeleer xandaj xeden duu

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 24/

    ЭНЭ зодуулсан залууд буруу алга. ЗОДСОН, зодоог харж баяссан екузанаа нарт их буруу байна. ШУУД зодоог зогсоох боломж байсан даа

    Хариулах
  • Mongol hyn jaahan bolomjtoi bolohooroo oiborgon zantai boloh yum! / 2017 11 сар 24/

    Het ikhe sogtson baij dee!!!hyn zodoj baigaagaan yhaarah argagyi baisan bol?arhi daahaan baij,bas ajil ni daahaan baih baih daa!!Heerhii gej hynii nytagt hedyylehnee baij?Bye byeneen zodoh bol byryy zyil dee!!

    Хариулах
  • mgl / 2017 11 сар 24/

    ene teneg sumochdiin hereg hend hamaatai yum, avarga avarga geh yum hogiin sumo sh dee. hun uzehed yamarch sonirholgui gahainuud l baidag

    Хариулах
  • зочин / 2017 11 сар 24/

    Аварга хүн албан тушаалтай хүн өөр дорой буурайгаа дээрэлхэж болно гэж боддог хүнийг эрүүл сэтгэдэг гэж бодохгүй байна.Манай монгол гэж анархист оронд болдог юмаа гэхэд хүний эрхийг хүндэлдэг оронд болохгүй зүйл.Таны эрх чөлөө миний эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдэг үгний учрыг олсон хойноо аваргад

    Хариулах
  • Наак / 2017 11 сар 24/

    Ээ, чааваас. Их аварга гэж ийм өчүүхэн амьтан байсан юм уу? Доогуур цолтой нэгнээ зодно гэдэг хамгийн муу өрвөлзүүр эрийн шинж. Монгол ялж байна гэж бодоо биз ээ, хөөрхий.

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 24/

    Иймхэн юмыг дааж, өнгөрөөж чадахгүй, тааруухан лодер ч эр юм даа. Ийм юмнаас болж аваргаа хөөлгөвөл Монголдоо ирэх нүүргүй болно доо.Ард түмэн жигшин зэвүүцэх байх шүү.Таканоива Баасандорж.

    Хариулах