Н.Золжаргалын хэрэгт УИХ-ын гишүүн Б.Жавхлан татагдах уу

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 11 сар 30 ・ 1

Монголбанкинд хийсэн шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрч, хуулийн байгууллага шалгах болсон. Эрх, мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, хөрөнгө мөнгө шамшигдуулсан асуудал ч бий гэлцдэг.

Улмаар энэ хэрэгт тухайн үеийн төвбанкны Ерөнхийлөгч байсан Н.Золжаргалыг буруутгадаг. Тэгвэл өдгөө УИХ-ын гишүүн Б.Жавхлан тухайн үед Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Тиймээс эрхэм түшээд ч дээрх асуудал хамаатай хэмээн үзэх хүмүүс цөөнгүй.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад “Монголбанкнаас зээл авсан аж ахуй нэгжид хариуцлага тооцох асуудал байхгүй. Яагаад гэвэл аж ахуй нэгж буруутай биш. Хууль зөрчиж шийдвэр гаргаад, давуу боломжийг олгосон удирдлагууд буруутай. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа аль ч намын ямар ч хүнд хямд хүүтэй зээл олговол “үгүй би авахгүй” гэж хэлэхгүй. Харин зориулалтаар нь аваад зориулалтын бус хэрэглэсэн байвал хариуцлага ярих ёстой. Тиймээс Монголбанкнаас хууль зөрчиж цөөн тооны хэдэн компанид давуу эрх олгосноос болоод Монгол Улс ийм байдалд хүрсэн. Харин Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч асан Б.Жавхлангийн хувьд асуудал тодорхой. Зээл олгох шийдвэрийг гаргахад буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Гэхдээ Монголбанкинд ажиллаж байсан чиг үүрэг нь зээлийн асуудалд хамаарахгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 11 сар 30/

    muusai nobshuud zugeer baigaa huniig bitgii zabaan ymandd oroltsuulaad baigaach.

    Хариулах