Өнөөдөр Балжиннямтай өдөр

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 05

2017.12.04 / БИЛГИЙН ТООЛЛЫН 16
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААН ГАХАЙ САРЫН
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

 

Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 08.26-17.06
Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Төрөхүй 
Суудал: Уул


Аргын тооллын 12 сарын 4, Сумъяа гараг. Билгийн тооллын 16, Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх