Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 12 сар 07

Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 08.30-17.04
Барилдлага: Хүчин төгсөх 
Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал: Гал
Аргын тооллын 12 сарын 7, Бархасвадь гараг. Билгийн тооллын 19, Найралт эх одтой, шар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Их цасан буух улирал 07 цаг 44 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх